“Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид цалингаа нэхэв
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид цалингаа авалгүй олон сарын нүүрийг үзжээ. Тиймээс ажилчид нь Улаанбаатар хот дахь “Эрдэнэс Тавантолгой”-н оффис буюу “Finance” төвийн гадаа жагсаж байна.Тус компани нь ажилчдынхаа цалинг үргэлж хугацаанаас нь хоцроож тавьдаг бөгөөд сүүлийн цалинг өгөлгүй удаж байгаа аж.
Тиймээс ажилчид нь удирдлагууддаа ажлын байрны дарамт шахалтыг багасгаж, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, цалингаа цагтаа тавих, Хөдөлмөрийн хуулинд заасан ажлын цагаар ажиллуулах, ажилчдынхаа дуу хоолойг сонсож байхыг шаардаж байгаа нь энэ юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ