“Давхар дээлтэнүүд”-ийн зургийг байрлуулжээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "давхар дээл"-ийн тухай хуулийн төслийг хэлэлцэх байв. “Шударга ёс” эвсэл тав хоногийн хугацаатай завсарлага авснаар тус хуулийн төслийн хэлэлцэх хугацаа хойшиллоо. Өмнө нь намрын чуулганаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авч хойшилсон билээ. Энэ хуулийг хэлэлцэхтэй зэрэгцэн МАН-ын бүлгээс "давхар дээл"-тэй гишүүдэд зориулж чуулганы танхимын үүдэнд зургуудыг нь байршуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ