Би өөрийгөө тэр чигээр нь эвдэх ёстой юм уу?
Намайг Кёсү гэдэг, одоо 19-тэй ч угийн жаахан зожиг, дотор талдаа хүн л дээ. Иймээсээ болоод охинтой унтах байтугай үерхэж ч байгаагүй бөгөөд сайн охин маань хүртэл намайг энгийн найзаа л гэж хардаг. Хичээсэн ч тэр харилцаа явахгүй санагдаад холбоогоо өөрөө таслачихаад одоо түүнийгээ мартах гэж зовж байна. Найзуудын хэлж байгаагаар бол тэрнийгээ март аа! том хүн бол доо! хамт гаръя, шоудъя л гэх юм. Тиймэрхүү зүйлст огт сонирхолгүй ч хааяа өөр өөрийгөө зарим зүйлсээс хэт хязгаарлаад байх шиг санагдах юм. Тэглээ гээд би өөрийгөө тэр чигээр нь эвдэх ёстой юм уу? Тэгээд хэрвээ үгүй бол би хохирох уу? Уг нь бол би ердөө л бусад хүмүүс намайг юу гэж боддог байсан ч зөвхөн намайг л гэх, байгаагаар минь л хайрлах нэгэн охин хаа нэгтээ байгаасай гэж хүсдэг. Юу гэж бодож байна хүмүүсээ?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ