Селена Гомесын гэрт дахиад л хулгайч
Америкийн дуучин Селена Гомесын саяхан Калабасаст худалдаж авсан шинэ байшин муу санаа өвөрлөгчдийг өөртөө соронз мэт татаж байгаа аж. Өнгөрсөн сарын 31-нд дуучин бүсгүйн гэрээс цагдаа нар нэгэн хулгайчийг баривчилсан бол өчигдөр дахиад нэгийг саатуулжээ. Азаар энэ удаа Селена гэртээ байгаагүй гэнэ. Тэр ажил хэрэг хөөцөлдөөд гадуур гарсан байжээ. Хөршүүд нь нэгэн сэжигтэй эрийг хараад цагдаа дуудсан байна. Хэргийн газар дээр ирсэн цагдаа нар хулгайч эрийг цочоочихсон аж. Тэр эр зугтаж амжсан байна.
Энэ оны нэгдүгээр сард дуучин бүсгүйн зочдод зориулсан байшинд нэгэн үл таних этгээд саатуулагдсан билээ. Шүүх түүнийг Лос-Анжелес хотын нэгэн шоронд дөрвөн сар хорих шийдвэр гаргажээ. Түүнчлэн 2011 онд дуучин бүсгүйд Томас Бродники гэдэг нэг хүн заналхийлэл бүхий захидал илгээх болсон бөгөөд Селенагийн гэр бүлийг хүйс тэмтрээд, дараа нь өөрийг нь зүйл дуусгана гэж сүрдүүлж байсан юм. Шүүх тэр эрийг Гомест ойртохыг нь хориглосон ч сайн эр уг хоригийг зөрчсөн тул сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүчээр хэвтжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ