Украины Оросыг дэмжигчид тусгаар улс байгуулжээ
Украины зүүн нутгийн Донецк болон Харьков хотын Оросыг дэмжигч оршин суугчид тусгаар тогтносон улс байгуулсан тухай мэдэгдлээ.
Оросыг дэмжигч жагсагчид Донецк мужийн парламентын байрыг эзлээд байна. Тэнд 140 оршин суугч цуглажээ. Тэд даваа гарагт парламентын хуралдаан хийж, Бүгд Найрамдах Донецк Ард Улс байгуулснаа мэдэгдэв. Мөн ирэх сарын 11-нд бүгд найрамдах улс байгуулсантай холбоотойгоор санал асуулга явуулахаар тэд шийдвэрлэсэн байна. Тус мужийн ассамблейн гишүүдийн нэг нь ч уг үйл явцад оролцоогүй аж. Оросын энхийг сахиулагч цэргүүд л биднийг Украины түр засгийн газраас хамгаалж чадна гэж жагсагчид хэлсэн байна. Орос гаралтай оршин суугчид жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлэн тэдэнд хоол хүнс өгч байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ