Монголд анх удаа цагаан будааны үйлдвэр үүдээ нээлээ

Цагаан будааг монголчууд хүнсэндээ түлхүү хэрэглэдэг ч энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэр байдаггүй. Тиймээс дан ганц экспортын цагаан будааг хэрэглэдэг. Тэгвэл энэ байдлыг халахаар өнөөдөр Монголын анхны цагаан будааны үйлдвэр үүдээ нээлээ.

"Техник импорт" компанийнхан Японы компанитай хамтран "MJ Partners" хэмээх компанийг байгуулж, цагаан будааг үйлдвэрлэж эхэллээ. Цагаан будааны үйлдвэрийн нээлтийн ёслолд ҮХАА-н дэд сайд Д.Цогтгэрэл, "Техник импорт" компанийг гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг, Японы Нийгата мужийн цагаан будааны үйлдвэрийн удирдлагууд болон бусад зочид оролцсон юм. Тэд Монгол, Японы хамтарсан цагаан будааны үйлдвэрийнхээ нээлтийн туузыг хайчилж, анхны бүтээгдэхүүнтэй ч танилцлаа. "MJ Partners" компанийнхан "Sun rise" буюу "Нарны будаа" хэмээх цагаан будааг үйлдвэрлэн, Монголын хэрэглэгчдэд хүргэж эхэлж байна. Энэхүү шинэ үйлдвэр, шинэ бүтээгдэхүүний талаар цөөн зүйл тодрууллаа. "Техник импорт" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг:Энэ бол Монголдоо цагаан будааг нутагшуулах их ажлын эхлэл -Шинэ үйлдвэрээ нээж байгаад баяр хүргэе. Үйлдвэрийнхээ талаар товчхон танилцуулна уу?-Бид Япон улсын "Нийгата ноошо" компанитай хамтран цагаан будааны үйлдвэрийг нээж байгаа юм. Энэ бол их ажлын эхлэл. Цаашид Монгол Улсдаа цагаан будааг нутагшуулах талаар их том төслийг хэрэгжүүлэх гээд ажлаа эхэлж байна. -Цагаан будааг хэрхэн үйлдвэрлэж байна вэ. Түүхий эдийг нь хаанаас авч байгаа вэ?-Түүхий эдийг оруулж ирээд энд цайруулж байгаа.Тодруулбал цагаан будааг тариа хэлбэрээр оруулж ирээд манай компани эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа гэсэн үг. Ингээд монголчууд шинэ цагаан будаа хэрэглэхэд бэлэн боллоо. Энэ бол амт, чанар сайтай будаа байх болно. -Японы цагаан будааг сонгосон нь цаанаа учиртай байх?-Япон бол дэлхийд цагаан будаагаараа алдартай газар. Япон цагаан будаа амт, чанараараа дэлхийд тэргүүлдэг. Бид Япон улсад хамгийн алдартай, амттай Игота мужийн цагаан будааг оруулж ирж боловсруулж байна. -Монголчууд голдуу урд хөршөөс эспортлосон будааг хүнсэдээ хэрэглэдэг. Тэгвэл танай компанийн шинэхэн будаа чанар, үнийн хувьд өөрчлөлт авч ирэх үү?-Үнийн өөрчлөлтийн хувьд сайн хэлж мэдэхгүй байна. Чанар болоод органик хүнс гэдэг талаасаа нэлээд дэвшлийг авч ирнэ. Японы "Нийгата нооша" ХК-ийн гүйцэтгэх захирал Кимихиро Ито: Бид будааг чанарын өндөр түвшинд тариалдаг -Та бүхнийг Монголд оруулж ирж буй цагаан будааны түүхий эд болох тариа чанар, онцлогийг сонирхож байна?-Манай компани тариалсан будааг хурааж авах ажлыг гүйцэтгэдэг. Япон будааны гол онцлог нь үнэр байдаг. Япон будаанаас их гоё үнэр үнэртдэг. Дээрээс нь идэж байх явцад цаанаасаа чихэрлэг амт амтагддаг. Мөн их цардууллаг. -Хүний эрүүл мэнд ямар ашиг тустай вэ?-Эрүүл мэнд талаасаа гэвэл нэлээд нарийн зүйл ярьж болох ч гэсэн бидний оруулж ирж байгаа будааг тариалж буй тариаланч ямар бордоо хэрэглэж, хэрхэн тариалж байна вэ гэдэг нь тодорхой байдаг. Энэ үүднээсээ бид баталгаатай гэж хэлж чадна. -Япон хүмүүс урт насалдгийн нууц нь цагаан будаа гэсэн яриа байдаг. Энэ үнэний хувьтай болов уу?-Япончууд хүнсний хувьд маш хатуу дэг баримталдаг хүмүүс. Тийм учраас дан ганц цагаан будаа гэлтгүй хүнсэндээ эрүүл бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэдэг. Будааны хувьд бид чанарын өндөр төвшинд тариалдаг. Тариаг цагаан будаа болгож, эцсийн бүтээгдэхүүнийг гаргадаг үйлдвэрийн гол тоног төхөөрөмж. Японы Нийгата мужаас авч ирсэн тариагаар цагаан будаа хийхээр үйлдвэрийн шатанд шилжиж байна. Үйлдвэрлэлийн шатыг дамжиж бэлэн болсон цагаан будаа савлагдан гарч ирж байна. Хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болсон "Нарны будаа" хэмээх цагаан будаа /1 кг-аар савласан/ Агшааж идэхэд бэлэн болсон "Нарны будаа" хэмээх Монголд үйлдвэрлэсэн цагаан будаа Монголын анхны цагаан будааны үйлдвэрийн байр Энэ оны долдугаар сарын 30-ны өдөр үйлдвэрийнхээ шавыг тавьж байсан бол 4 сар гаруйхны дараа буюу өнөөдөр тус үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин