Б.Отгонбаяр: Миний дүүг алсан Б.Төмөрбаатар сул чөлөөтэй, харин сэтгэцийн өвчтэй дүү нь өмнөөс нь хоригдож байна

Өнгөрсөн онд 21-хэн настай Б.Цэдэн-Иш бүсгүй найз залуу болох Г.Алтанхүүгийн хүчирхийлэлд өртөн амиа алдсан аймшигт хэрэг гарч, нийгэм тэр чигээрээ цочирдсон. Энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдээгүй. Монголын хуулийг гууль болгогчид энэ хэргийг хаацайлаад өнгөрөх гээд байна. Тэгвэл мөн адилхан 21 настай Ө.Алтанзул гэх бүсгүй учир битүүлгээр нас барсан хэрэг 2012 онд гарсан.

Тухайн хэргийг эргэн сануулбал, Талийгаач Ө.Алтанзулыг 2012 оны аравхоёрдугаарсарын 15-ны орой найз залуу болох Б.Төмөрбаатар дуудаж цугтаа Баянзүрх дүүргийн V хороонд оршихгэрээс нь холгүй “Цайз караоке” бааранд орсон аж.

Найз залуу болох Б.Төмөрбаатар тухайн үед хоёр найзтайгаа хамт явж байсан бөгөөд орой 23.00 үед баарнаас гарсан байна. Энэ хэргийн талаар тухайн бааранд ажиллаж байсан гэрчүүд мэдүүлэхдээ “Тэд дөрвүүлээ орж ирсэн. Баарнаас гарахдаа гурван залуу нь ихэд согтсон байсан. Харин цуг явж байсан Ө.Алтанзул эрүүл гарсан” гэж мэдүүлэг өгчээ.

21 настай бүсгүй баарнаас гараад гэртээс харих замдаа зулай цоорсон, тархиндаа хүнд гэмтэл авч ухаангүй байсаар байгаад 2012 оны арванхоёрдугаар сарын 25-ны өглөө буюу төрсөн өдрийнхөө өмнөх өдөр учир битүүлгээр нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Тухайн хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон юм. Шүүх хурлын талаар талийгаачийн нагац эгч Б.Отгонбаяртай ярилцлаа.

-Б.Төмөрбаатар талийгаачтай хэдэн жил үерхсэн бэ, ер нь та хэр сайн таних вэ?

-Б.Төмөрбаатарыг 2009 оноос эхлэн мэднэ, эхнэр хүүхэдтэй байсан. Авгай, хүүхдээ дарамталж, зодож нүддэг байсан учраас эхнэр нь салаад явсан. 2012 оны долдугаар сард анх манай дүүтэй нь танилцсан юм билээ. Анхнаасаа бид бүхэн найз залууд нь дургүй байсан. Дөнгөж миний дүүтэй танилцаж байхдаа талийгаачийн ээжтэй маргалдаж, зодсон байсан. Хажуу хашааны бүх хүмүүс харж байсан. Тэгээд манай эгч цагдаа шүүхэд өгнө гэж хэлэхэд “Надад Баянзүрх дүүргийн цагдаагаас дарга нь хүртэл үйлчилнэ” гэж дарамталсан байсан.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин