Найман настай Алани Сантос үнэхээр бурхан мөн үү
Найман настай Алани Сантос хэмээх охинд Есүс Христийнхтэй адил ер бусын чадвар байгаа гэнэ. Тэрээр эцгийнхээ хамтаар Сан Гонзало сүмийн номлогчоор ажиллаж, өвдөж зовсон хүмүүст гараа хүргээд эдгээдэг хэмээн яриа гараад байна.
Охины эмчилгээ хийж байгаа бичлэг “YouTube” сайтад тавигдан олон хүний анхаарлыг татах болжээ. Алани ХДХВ-аар долоон жил шаналж буй нэгэн эрийг эдгээж, таягтай хүмүүсийг хоёр хөл дээр нь явдаг болгосон увидастан юм байна.
Алани сүүлийн хоёр жилд өөрт нь итгэж залбирсан хүмүүсийг гараараа төөнөж эдгээх сайн дурын ажил хийжээ. Долоо хоногт хоёр удаа дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс түүнийг зорьж ирдэг байна. Ид шид гэмээр энэхүү эмчилгээ нь бурханд итгэсэн холбоотой гэдэгт Алани бүрэн итгэдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ