Гинжээр боомилсон цогцос олдов
Чингэлтэй дүүргийн II хороо, 25 дугаар байрны хойно "Лайк" караокены хашаанд модноос дүүжлэгдсэн хүний цогцос олджээ. Улмаар цогцосыг буулгаж өгнө үү гэсэн дуудлагын дагуу шуурхай салбарын тасгийг гаргахад нэр хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэй гинжээр боомилсон байдалтай нас барсан байжээ. Аврах ангийнхан цогцсыг буулгаж дүүргийн цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Дашрамд дурьдахад цогцос олдсон "Лайк" караоке Улсын тэргүүний хоёрдугаар цэцэрлэгийн байранд байрладаг юм. Тухайн үед оршин суугчид цэцэрлэгийн байрыг баар цэнгээний газар болголоо хэмээн хэл ам хийсэн ч тусыг эс олжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ