Украины зүүн өмнө зүг рүү цагдаагийн нэмэлт хүч илгээлээ
Украины зүүн өмнө зүгт байдал тогтворгүй байгаа бөгөөд Донецк, Харьков, Луганск, Одесс хотууд дахь эсэргүүцлийн жагсаалд Николаевын оршин суугчид нэгдсэн байна. Тайван замаар хийж буй жагсаалд “Барууны хүчин”-ийн дайчид бүдүүлгээр халдсан бөгөөд хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн аж.Киевийн зүгээс бослого гараад буй хотууд руу цагдаагийн тусгай анги нэгтгэлүүдийг илгээжээ.
Николаевт жагсагчид мужийн захиргааны байрны гадна цугларан, түүн рүү нэвтрэхийг оролдсон ба цагдаагийнхан хэдэн давхар эгнээ үүсгэн, тэднийг барьж тогтоосон байна. Хүмүүсийн ярьж буйгаар, цагдаагийнхны талд “Барууны хүчин”-ийн 150 гаруй зэвсэглэсэн радикалууд ажиллан, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ