Хачигт хазуулсан гурван хүн өөд болжээ
Хачигаар дамжсан халдварт өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэргэжилтнүүд ярьж, анхааруулж байна.
2013 онд гэхэд л Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ аймгийн 60 сум, Улаанбаатар хотын долоон дүүрэгт хачигаар дамжих халдварт өвчний 146 сэжигтэй дуудлагыг хүлээн авч, хариу арга хэмжээг зохион байгуулж ажиллажээ.
Сэжигтэй тохиолдлын 35.6 хувь буюу 52 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, хачигт энцефалитаар өвдсөн гурван тохиолдол нас барсан байна.Иймд ой мод ихтэй бүс нутагт ажиллах, дадлагаар явах оюутан залуус, амрах, аялах зугаалгаар явах, уул уурхай, газар тариалан эрхлэгч байгууллага, ноос ноолууртай харьцдаг хүмүүс вакцинжуулалтанд хамрагдах нь зүйтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Мөн энэ оны гуравдугаар сараас эхлэн хачигт энцефалитын эсрэгвакцинжуулалт зохион байгуулагдаж эхэлжээ. Тиймээс иргэд ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд хандаж болох нь ээ. Энэ жилийн хувьд хачиг их байгаа талаар иргэд их ярьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ