Г.Уянга: Жагсаалын зардлыг УИХ-ын гишүүний төсвөөс гаргана

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн Г.Уянга Төрийн ордоны “Г” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ “Миний бие чуулганы завсарлагаар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн 19 дүгээр хороонд “Нэг хороо-нэг өдөр” хөтөлбөрөөр сар гаруй хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд 1000 гаруй иргэнтэй нүүр тулан уулзаж, 2000 гаруй өргөдөл гомдол хүлээн авсан. Энэ нь төр засгийн бодлого шийдвэр амьдралд нийцэж байгаа эсэх, алдаа мадгийг олж харах маш том бололцоо олгодог гэдгээрээ онцлог. Иргэдийнхээ тулгамдсан асуудал бүрийг нэг бүрчлэн нааштайгаар шийдвэрлэх бололцоо УИХ-ын нэг гишүүний хувьд хязгаарлагдмал. Засгийн газрын түвшинд шийдэх, хөрөнгө мөнгөтэй холбоотой, бодлогоор хууль гаргаж шийдвэрлэх олон асуудал өргөдөл ширээн дээр өрөөстэй байна. Энэ олон өргөдөл гомдлууд зүгээр нэг хувь хүмүүсийн асуудал биш ерөөс монголын нийгмийн хаа ч байгаа нийтлэг асуудал, нийтлэг зовлон билээ. Мөн миний бие энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Чингисийн талбайд “Монголын нэг өдөр-2014” амьдрал таниулах ардын цуглааныг зохион байгуулах гэж байна. Энэхүү цуглаанд амьдралд нь асуудал байгаа, түүнийгээ олон нийт, эрх баригчдад иргэн бүхнийг оролцохыг уриалж байна. Монголд зовж байгаа иргэн бүр амьдралынхаа асуудал бүрийг чирээд Чингисийнхээ талбайд цугларцгаая” гэв.

-Жагсаалын төсөв, санхүүжилт хаанаас хийгдэх вэ?

-Том самбар, сурталчилгааны хэрэгсэл авч чадахгүй. Тэр бол өртөг өндөртэй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас жижигхэн бичгийн цаасан дээр зараа хэвлэж олон хүн цугласан газруудаар тараана. Олон хоногийн өмнө энэ жагсаалыг зарлаж байгаа нь та бүхнийг иргэд, ард түмэнд энэ цуглааны тухай мэдээллийг хүргэнэ гэж найдаж байна. Яг цуглааны зардал гэдэг нь хөгжим, тайзны түрээс хамгийн гол нь байдаг. Энэ зардлыг УИХ-ын гишүүний төсвөөс гаргана.

-Цуглааныг та ганцаараа хийж байгаа нь “Амлалт нэхэх ард түмний холбоо” хоёр хуваагдсан гэсэн үг үү. Д.Батцогт гишүүн оролцохгүй юу?

-Би УИХ-ын гишүүний хувьд энэ цуглааныг зохион байгуулж байна. Яг “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос үүнийг зохион байгуулж байна гэж ойлгож болохгүй. Жагсаал бол амлалт нэхэх үйл ажиллагаа гэхээсээ илүү сануулах процесс байх юм. Д.Батцогт гишүүнд энэ цуглаанд оролцох эсэхийг асуусан. Шийдвэр түүнийх.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин