Умард Солонгосын телевизээр өрнөдийн шоу гарах болно
Умард Солонгосын иргэд барууны телевизийн шоу нэвтрүүлгүүд үзэх болж байна. Тус улсын удирдагчид юуны өмнө Их Британий ВВС компаний “Top Gear” автошоу, хүүхдийн "Teletubbies" болон "Doctor Who" олон ангит кино үзүүлэх сонголт хийсэн байна. Харин уг нэвтрүүлгүүд гарахын өмнө Умард Солонгосын аугаа их хүч чадлыг илтгэх лекц тогтмол явуулж байхаар шийдвэрлэсэн аж. (The Independent).
Умард Солонгосын төв телевиз орой бүр 6,5 цагийн хөтөлбөр бэлтгэн нэвтрүүлдэг бол гуравны нэг хэсэг нь нам, төр засгийн ололт амжилт, үлдэх нэг хэсгийг нь БНАСАУ, хайртай урдирдагчынхаа төлөө дайчин давшингуй ажиллаж хөдөлмөрлөхийг уриалсан илтгэл эзэлдэг байна. Харин Солонгосын хөдөлмөрчдөд өрнөдийн цэнгээнтэй нэвтрүүлэг хүргэх саналыг ВВС компаниас өнгөрсөн жил тавьж, Британий Гадаад харилцааны яамны сайд Уильям Хейг үүнийг дэмжиж " дэлхий дахинд юу болж байгаа талаар энэ хаалттай нийгэмд ойлгуулах сайн арга зам" хэмээн тэмдэглэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ