Ц.Нямдорж хэнд үйлчлээд байна вэ?
Монгол Улсад шинэчлэгдэж чаддаггүй нэг хууль байдаг бөгөөд тэр нь Газрын тосны тухай хууль юм. 1991 онд батлагдсан Газрын тосны хууль өнөөдрийн шаардлагыг хангаж чадахааргүй товчхон ганцхан хуудас л байдаг бололтой. Газрын тосны хуулийг шинэчлэх гээд гурван парламент дамжин яригдаж, Их хуралд өргөн барьсан боловч хэлэлцэхийг хоёр ч удаа хойшлуулсан ажээ. Энэ хуулийг гаргуулахгүй байх эрх ашгийн сонирхол бүхий гадна, дотны нөлөөлөл байснаас шинээр мэндэлж чадахгүй уджээ гэхэд болно.
Харин өнгөрсөн Намрын чуулганаар хэлэлцэн овоо урагштай явсаар чуулган завсарлахын өмнө эцсийн хэлэлцүүлэгт хүрсэн боловч МАН-ын бүлэг энэ хуулиар завсарлага авсанаас Хаврын чуулган руу шилжсэн билээ. Ялангуяа энэ хуулийг гаргуулахгүй байх тал дээр Ц.Нямдорж гишүүн хуулиа сайн уншаагүй, ойлгодоггүй байж дээгүүр, доогуур гүйж, өө сэв эрэх байдлаар маш идэвхитэй ажиллаж байна гэж мэргэжлийн хүмүүс, эх сурвалжууд хэлж байгаа юм.
Хууль шинээр гарснаар хорь гаруй жилийн өмнө байгуулагдсан Тамсагийн сав газрын тосны орд дээр хийсэн гэрээ зэрэг нэг талыг хэтэрхий барьсан Монгол Улсад алдагдалтай гэрээг өөрчлөх нөхцөл шаардлага үүсэх нь ойлгомжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ