Шумахер ухаан оржээ
Формула-1”-ийн дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер хэдэн сар ухаангүй байсны эцэст ухаан оржээ. Тэрбээр Францын Альпийн нуруунд цанаар гулгаж байхдаа толгойгоороо хад мөргөж, тархиндаа хүнд гэмтэл аван, өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш ухаангүй байсан.
Энэ бүх хугацаанд эмч нар түүнийг ухаан оруулахыг тулд чадах бүхнээ хийсэн бөгөөд тэрбээр өчигдөр нүдээ нээсэн байна.
Эмч нарын мэдээлж буйгаар одоо Шумахер эргэн тойрны хүмүүс болон обьектуудад анхаарлаа хандуулан, бусдын дуу хоолойнд хариу өгч, өвдөлт мэдэрч эхэлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ