Оросын бяслаг үйлдвэрлэгчид сүүндээ шумбаж байжээ
ОХУ-ын Омскийн бяслаг үйлдвэрлэгч компанийн ажилтнууд гол түүхий эд болсон сүүндээ шумбаж байгаа зургаа интернетэд байрлуулсан байсныг тэндхийн ажилтан Артем Романов өөрийн интернет “ВКонтакте” хуудсанд байрлуулчихжээ.
Зураг дээр сүүгээр дүүргэсэн том онгоцонд компанийн ажилтнууд бөөнөөрөө сэлж байгаагаар гарсан бүтэн цуврал зургууд байгаа юм.
Энд бас тус үйлдвэрийнхэн бяслаг бэлтгэж байгаа дүрс бичлэгийг тавьсан байна. Түүн дээр хагас нүцгэн дөрвөн ажилчин баяслагаа гараар хуванцар түмпэнд нухаж,шидлэн зөөлрүүлж байгаа нь гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ