“Тэсо” компани “Милко” сүүнийхээ оронд тараг савладаг болжээ

“Тэсо” корпорацийн үйлдвэрлэдэг “Милко” сүүнээс хэд, хэдэн удаа ээдсэн тараг гарсан талаар хэрэглэгчид нь гомдоллож байна. Монголын хамгийн тослог, өтгөн сүүг үйлдвэрлэдэг хэмээн өөрсдийгөө рекламддаг “Милко” үйлдвэр энэ удаа сүүний оронд жинхэнэ утгаар нь өтгөн тараг савласаныг та бүхэн доорх бичлэгээс харж болно. Манай редакцид хандсан иргэний хувьд худалдаж авсан сүүнээс нь тараг гарч ирсэн тохиолдол хоёр дахь нь аж.

Энэ удаа "Милко" үйлдвэрийн ажилчид ажлын алдаа гаргасан уу эсвэл муудсан бүтээгдэхүүнээ хийсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Ямартай ч ээдсэн тараг удаа дараа гарч ирсэн нь тус компанийг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэгт эргэлзэх сэтгэгдэл төрүүлэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин