Сураггүй болсон онгоцыг Афганистанд буусан гэв

Гуравдугаар сарын 8-ны шөнө нисээд сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777-200 онгоцыг Афганистаны нутагт Кандагар хотоос зүүн өмнө зүгт хөдөөгийн нэгэн зам дээр, далавч нь гэмтээд байна гэж хэвлэлүүд бичиж эхэллээ.
“Московский комсомолец” сонин барууны тусгай албадын эх сурвалжаас авсан мэдээлэлдээ онгоц буух үедээ далавчаа гэмтээсэн, багийн гишүүд, зорчигчид бүгд амьд байна гэжээ. Тэднийг долоон хэсэг болгон хөдөөгийн байшингуудад хорьж байгаа гэнэ.
Зорчигчдоос хятадын 20 мэргэжилтнийг барьцаалан авсан хэмээн хэвлэлд бичсэн байна.

Онгоцыг хэн хулгайлсан бэ?

Энэ талаар г хэвлэл тодорхой дурдаагүй ч хэн нэгний захиалгаар хулгайлсан гэсэн байна. “Московский комсомолец” сонин өөрийн эх сурвалж гээд байгаа “тусгай алба”-аа, мэдээлэл өгсөн эх сурвалж нь аль улсынх болохыг бас дурдаагүй байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин