Монгол залуусын хийсэн бичлэг хууль зөрчсөн үү

Өчигдөр олон нийтийн цахим хуудас фэйсбүүкээр нэгэн бичлэг цацагдаж, нэлээдгүй хандалт авч байна. “Монгол охид Монголдоо солонгосчуудын ширээнд үйлчилж байна” гэсэн гарчигтай тус бичлэгт хэдэн солонгос залуу монгол охидын хамт караокед сууж байх юм. Энэ үеэр “Даяар Монгол” ТББ болон “Хас Монгол” хөдөлгөөний залуус дайран орж загнан бичлэг хийжээ.

Уг бичлэгт дайран орсон залуус нэгэн охиноос асуулт асууж хариулт авсан байв.

-Та нарыг ер нь хэн дуудаж авчирдаг юм?

-Өнөөдөр энэ газар анх удаагаа ирсэн. Манай найз охин руу энэ буудлын ресепшин нь залгасан.

-Найз охиныг чинь хэн гэдэг юм?

-Халиунаа. Гадаад хүмүүс байгаа. Цуг суугаад пиво хундгалж өгөөд 30 мянган төгрөг өгнө гэхээр нь ирсэн.

Бичлэгт цааш нь “2014 оны гуравдугаар сарын гурванд “Даяар Монгол” ТББ болон “Хас Монгол” хөдөлгөөн хамтран “Вояаж” зочид буудлын дор байрлах караокед эдгээр солонгосчуудыг монгол охидтой байхыг нь иргэдийн мэдээллийн дагуу очиж шалгасан юм. Мөн гуравдугаар сарын 30-нд иргэдийн хүсэлт мэдээллийн дагуу 10 дугаар хорооллын “Stars” зочид буудлын доорх караокед очиж шалгахад өмнөх солонгос этгээд дахин гурван монгол охины хамт байж байлаа.

“Түндэмүн” сауны дэргэдэх том том хоолны газрын эзэн болох солонгос эр монгол охидыг садар самуун явдалд байнга уруу татан оролцуулж байдаг нь илэрлээ” гэж уншсан хоолой бичигдсэн байв. Монгол залуус ийн охидоо хамгаалж, гадаадын иргэдэд “хатуухан” хандаж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэвч энд бодох зүйл бас байна.

Учир нь манай орон нийгмийн бүхий л харилцааг зохицуулдаг хуультай. Тэр хуулийн дагуу Монгол Улс дэлхийн олон оронтой дипломат харилцаа тогтоож, олон улсын гэрээ конвенцид нэгдсэн байдаг. Тодруулбал, иргэд хуульд заасны дагуу өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч үүнийхээ тулд бусдын эрхийг зөрчих эрх байхгүй.

Тиймээс дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг олон хуулийг зөрчиж болохоос гадна НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс гаргаж НҮБ-ын бүх гишүүн орнууд мөрддөг Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчиж буй үйлдэл болжээ.

“Садар самуун явдалтай тэмцэх тухай” хуульд “Садар самуун явдал” гэж биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх, эсхүл эдгээр үйлдэлд бусдыг татан оролцуулах, түүнчлэн садар самууныг сурталчлахыг хэлнэ гэжээ. Гэтэл дээрх бичлэгт садар самуун үйлдэл хийж байгаа нь нотлогдоогүй байгаа юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин