ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр хотын даргаас ухамсрын шанаа авчээ

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэдэн хоногийн өмнө Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, хотын орлогч дарга Т.Гантөмөр болон албаны бусад хүмүүс ажил хэргийн уулзалт зохион байгуулжээ.

Уг уулзалтаар Эдийн засгийн хөгжлийн яам буюу түүний мэдлийн Хөгжлийн банкнаас хот тохижилтын үйл ажиллагаанд зарцуулах ёстой хөрөнгө, мөнгөний асуудалыг шийдвэрлэх байсан аж.

Тэгтэл Эдийн засгийн форумдаа ч оролцоогүй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хотын даргын өөдөөс хэдэрлэж, “Та нарт ганц ч төгрөг өгөхгүй” хэмээн томорсон байна. “Хоёр сая 900 мянган монголчуудыг барьцаанд тавьж байж авсан “Чингис бонд”, “Самурай бонд”-ын мөнгө дан ганц чиний шийдэж зарцуулдаг хөрөнгө юм уу?” хэмээн Үүл баатар уурсаж, бухимдахын зэрэгцээ мэстен дээрээ томорсон Фортуна сайдад ухамсрын шанаа өгчихсөн гэнэ.

Айх гайхах зэрэгцсэн Н.Батбаяр сайд хурлын ширээг тойрч зугтан хөгөө чирсэн бөгөөд хотын орлогч Т.Гантөмөр зүрх гарган тэр хоёрын дундуур орж байж л Фортунагийн аминд оржээ. Үүл Баатар уур омгоо дарах зуураа “Эрийн хуйх л юм бол чи намайг шүүхэд өгөөрэй, за” гэж томорсон сурагтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин