Европын аманд гацсан Украин

Олон улсын улс төрийн тэргүүлэх хүчнүүд Украины ирээдүйг тодорхой харж чадахгүйд хүрээд байна. Үүнд хамгийн их сэтгэл түгшиж байгаа нь өрнөдийнхөн.

Гэвч дипломат арга замд хүрэх боломжгүй бодит нөхцөл байдал тулгарч байгаа учраас Герман, Франц, Польшийн гадаад хэргийн яамны сайд нар санаачилж Украины асуудлаар олон улсын бага хурал зарлан хуралдуулахдаа ОХУ-ыг урьж оролцуулахыг хүсэж байгаа аж.

Энэ бага хурлаар ирэх сарын 25-нд болох Украины ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэлэлцэхийн хамт тус орны цаашдын хөгжлийг шийдвэрлэх зорилт тавьжээ. Веймарын гурвал гэгддэг Герман, Франц, Польш улсууд харин бага хуралд Украиныг оролцуулах эсэх талаар шийдвэр гаргаагүй байна. Одоогийн нөхцөл байдлаас харахад Украины ирээдүйг Украингүйгээр шийдсэн ч болно гэж үзэж байгаа аж.

Германы гадаад харилцааны сайд Франк-Вальтер Штайнмайер УкраиныгНАТО-ийн гишүүнчлэлд багтаах үндэслэлгүй байгаа тухай мэдэгдэж байсан. Дорнод Германы Веймар хотод болсон Герман, Польш, Францын гурвалсан уулзалт хэлэлцээр дээр тэрээр ингэж мэдэгдээд "ОХУ, Украиныг хэлэлцээрийн ширээний ард суулгах нь хамгийн чухал, энэ санал санаачилгыг олон улсын хамтын нийгэмлэг дэмжих ёстой.

ОХУ, Крымийг тусгаарлаж авсанаараа Украины тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй эрхийг хөсөрдүүлж, олон улсын эрх зүйг зөрчлөө. ОХУ, Украины нөхцөл байдлыг цаашид хурцатгах ямар нэгэн алхам хийлгүй, Орос-Украины хил дагуу хуралдуулсан цэргийн хүчээ татаж авахыг уриалж байна. Дорнод Европын хамтын нийгэмлэгийн улс орнуудад энэ бүхэн мөн хамаарах ёстой" гэж тэмдэглэсэн байна.

Веймарын гурвалын энэ мэдэгдлээс өмнө ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров "Украиныг дэмжих бүлэг" байгуулах тухай санал тавьж, ОХУ энэ бүлэгт АНУ, Европын холбооны хамт багтана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн. Энэ санаачилгыг Веймарийн гурвал хүлээн авч байгаа нь тодорхой.

Украины шинэ засгийн газрын хувьдхарин тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдалд сэтгэл түгшихгүй байгаа бололтой. Европын холбоо, НАТО-ийн стратегийн төлөвлөлтөд мэдээж багтаж байгаа учир өнөөгийн хямралаас гарах явдал зөвхөн цаг хугацааны асуудал гэж үзэж байгаа нь тодорхой.

Тиймээс ч Крымд үлдэж хоцорсон Украины армийн төлөөлөлийг үг дуугүй татаад зогсохгүй, зэвсэг техникээ орхисон нь удахгүй НАТО-ийн бүрэлдэхүүнд багтаж зэвсэгт хүчний хувьд цоо шинэ бүтэцтэй болно гэдэгтнайдаж байгаа нь илт.

Украин хуучин ЗХУ-аас салж, тусгаар тогтнолоо зарласан цагаас эхлэн тус улсын зэвсэгт хүчин хөсөр хаягдсан гэж шинжээчид өнөөдөр үзэж байна. Өнгөрсөн хугацаанд шинэчлэлт өөрчлөлт явагдахгүй ирсэнээр өнөөдөр армийн бие бүрэлдэхүүн өмсөх гутал, хувцасгүй, зэвсэг техникийн парк нь эвдэрхий техникээр дүүрсэн байгаа учир ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины анги нэгтгэлийн мэдэлд байсан зэвсэг техникийг байгаа хэвээр нь шилжүүлэн өгөх захирамж өгсөн байна.

Р. Этүгэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин