Эх орон ямар үнэтэй вэ? Санжийн Баяраас асуу!!!
Эх орон ямар үнэтэй вэ буюу бид өрөнд баригдан зовж байхад тэр АНУ-д жаргаж суух уу? Оюутолгойгоос онгойсон нүх, өр хоёр л Монголд үлдлээ гэсэн мэдээ уншаад сэтгэл эмзэглэлээ. Арай ч дээ, эх орны минь асар их баялаг минь харийн хүний идэш болоод Монголчууд бид шилний цаанаас чихэр долоогоод, эцэстээ усгүй цөлд үрийн үрд уламжлах өр ширтэй үлдэх ч гэж дээ...
Тэгээд энэ асуудалд тохой хүртлээ хутгалдаж, биднийгээ өрөнд унагасан Санжийн Баяр хаана байгааг сонирхлоо.
С.Баяр Оюутолгойн гэрээг зурсныхаа дараахан буюу 2007 оны 11 сард охин Нандиндаа Нью-Йоркийн хамгийн үнэтэй байшингуудын нэг Манхэттэний Флат-Айрон гэгч барилгад 1 өрөө байр (студио) 1 сая орчим доллараар авч өгсөн байдаг (16 W. 19th Street, Unit: 10-B, Flatiron, NY 10011). 2008 онд тус байрны татвар 16 мянган ам.доллар төлсөн баримт бий.
Мэдээж хэрэг, тухайн үед 30 настай байсан Нандинд тийм их мөнгө байгаагүй нь тодорхой. Харин С.Баяр өөрөө АНУ-ын Вашингтон мужид залуу эхнэртэйгээ амьдарч, Беллевю дэх Вашингтон мужийн их сургуулийн номын санд сууж судалгаа хийдэг гэдэг. Тэгвэл тэрбээр Беллевю хотоос 10 хүрэхгүй минутын зайд орших Clyde Hill хотод амьдарч байна.
С.Баяр 2013 оны 1 сарын 11-нд нийт 5,321 ам дөрвөлжин фут буюу 494 квадрат метр талбай бүхий (унтлаганы өрөө 4, ариун цэврийн өрөө 4) байшингaa 3 сая 853 мянган ам. доллараар худалдан авчээ. Энэ нь монгол мөнгөөр бол 7 тэрбум орчим төгрөг юм байна. Байшингийнх нь татвар 2013 онд 25 мянган ам. доллар байсан байна.
Уг нь төрийн албанд 30 гаруй жил зүтгэсэн С.Баярт өөрийн гэх бизнес, өвлөсөн хөрөнгө гэхээр юм байxгүй гэж ярьдаг юм билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ