Скарлетт Йоханссон: Агентууд татгалзаад, би уйлаад л, уйлаад л…

Дэлхийн хамгийн хүслэнт эмэгтэй хэмээх гуншинг энд тэндэхийн санал асуулгаас байнга хүртдэг Скарлетт Йоханссон жирэмсэн болсон гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа үзэгдэх болсон билээ. Гэвч бүсгүй энэ талаар тайлбар хийхийг яарахгүй л байна. Угаасаа Райан Реанольдстой сууж байхдаа ч одоогийн нөхөр Ромен Дориактай гэрлээд ч хувийн амьдралаа хэвлэлд нэг ч удаа дэлгэж байгаагүй болохоор хүмүүс үүнд нь нэг их гайхаагүй. Харин энэ удаа “7 хоног” сэтгүүлд хувийн амьдралынхаа талаар ярьжээ. Дүрээ авч тоглох болтол миний хоолой яг л тамхичин хүнийх шиг сөөнгөдүү байсан. Ийм хоолойгоор хүүхдийн чихэр сурталчлах гэж үү.

-Сайхан хуримлахыг хүүхэн бүр л хүсдэг. Та хоёр ч гэсэн гэрлэх болсон юм биш үү? -

Гэрлэх ёслолд би үнэхээр дуртай шүү /инээв/. Гэхдээ надад жаахан цаг өг л дөө. Эхний гэрлэлт маань их л хөнгөмсөг шийдвэр болсон /Райан Рейнольдстой 2008 онд гэрлээд 2011 онд салсан/. Гэхдээ одоо жинхэнэ хайртай хүнтэйгээ хэрхэн романтикаар хуримлах вэ гэдгээ олчихсон.

-Та нууц хадгалдагаараа зартай даа. 2008 оны гэрлэлтийг чинь хэн ч мэдэлгүй өнгөрч билээ?

-Одоо ярьж болно л доо. Бид Канадад, соёл иргэншлээс маш хол хөндий газарт очиж хуримласан. Тэнд зөвхөн баавгайнууд бас бүргэд л байсан байх. Ёслолд манай эцэг эх, ах нар, Райаны гурван ах нь, ойр дотны хэдхэн найз маань л оролцсон. Бүх зүйлийг чандлан нууцалж байлаа. Заримдаа надад болж байгаа үйл явц хар тамхины хориотой наймаа хийж байгаа юм шиг, би өөрөө контрбанд хийдэг бүлэглэлийн гишүүн ч юм шиг санагдаж байлаа. Хуримын даашинз маань цагаан өнгөтэй биш ч их гоё байсан. Жижигхээн зочид буудлын цогцолбор байсан л даа. Зэрлэг онгон байгальд дурлагсад л тийшээ очдог юм билээ. Хүмүүс өдөр нь загасанд явж, морь унаж, орой нь голын эрэг дээр майханд сууцгаагаад л дураараа байх орчин бүрдүүлсэн газар. Гэхдээ яг ёслол болох үед тэнд биднээс өөр хэнийг ч байлгахгүйгээр зохион байгуулсан. Үнэндээ маш романтик байсан л даа. Тэрнээс гадна би хэлж байж тэнд байх хоёр хоногийн хугацаанд зочид буудлын телефон утасны шугамыг салгуулсан. Ер нь би одоо ч гэсэн гэрлэлтээ Холливудын стилиэр хийнэ гэж боддоггүй. Олон зуун зочид, нисдэг тэрэг, папарацци гээд л… аймшигтай санагддаг. Роментойгоо ч гэсэн төрөлх хот Парист нь даруухан гэрлэнэ гэж бодож байгаа. Итгэлтэй байгаа шүү.

Интернэтээр танилцаад, ярилцаж, хоолонд орж, цааш нь үргэлжлүүлнэ гэдэг миний хувьд галзуу явдал

-Та олны нүдэнд ил байхыг хүсдэгг үй, нийгмийн сүлжээг үзэн яддаг гэдгээ нэг бус удаа илэрхийлж байсан хүн. Гэтэл яг энэ талаар өгүүлдэг “Тэр эмэгтэй” кино “Оскар”-аас дөрвөн шагнал авсан шүү дээ?

-Би энэ бүхнийг хувийн амьдралтайгаа жишмээргүй байна. Өмнө нь олон нийтийн сүлжээгээр хэн нэгэнтэй танилцаж байсангүй, цаашдаа ч тэгэхгүй болохоор энэ талаар ярих юм алга. Интернэтээр танилцаад, ярилцаж, хоолонд орж, цааш нь үргэлжлүүлнэ гэдэг миний хувьд галзуу явдал. Өөр хүмүүс л тэгдэг байх. Тиймээс би интернэтийн ямар ч сүлжээнд бүртгүүлж үзээгүй

-“Marvel” комиксын шинэ цуврал удахгүй дэлгээнд гарна. Харин та энэ цувралд хоёр дахь удаагаа тоглож байна

-Тийм шүү, үнэхээр янзтай. Миний бүтээж байгаа “Хар бэлэвсэн эхнэр”-ийн дүр бол нэг талаар дайсан юм шиг мөртлөө нөгөө талаараа өвчин, бохир байдлаас айдаг хүчирхэг эмэгтэйн дүр юм. Өмнө нь би шаргал үстэй ялдам бүсгүйн дүрийг л бүтээдэг байснаас ийм дүрд нэг ч удаа тоглож байгаагүй. Найман настай байхдаа бүтээж байсан нэг дүрийг эс тооцвол. Миний жүжүигчний карьерын талаар ид яригдаж байсан тэр үе л дээ. Дүрээ авч тоглох болтол миний хоолой яг л тамхичин хүнийх шиг сөөнгөдүү байсан. Ийм хоолойгоор хүүхдийн чихэр сурталчлах гэж үү. Агентууд татгалзаад л, харин би уйлаад л байдаг байж билээ. Гэвч ээж минь жүжигчин болохоо болих талаар нэг ч үг унагаагүй юм шүү. Эцсийн эцэст амжилт олж, 12 настай байхад минь Роберт Редфорд кинондоо урьсан юм даа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин