Хүүхэдтэй болох боломжгүй эрэгтэйтэй танилцдаг юм билүү?

Сайн байцгаана уу. Би 28-тай 1 хүүхэдтэй эмэгтэй. Амьдралдаа хамгийн том алдааг гаргаж хүүхдээ элэг бүтэн өсгөж чадахгүй өөрөө өөртөө хувь заяандаа гомдож явлаа. Гэхдээ ганц хүүхдээ хэнээс ч дутахааргүй сайхан өсгөх бүрэн боломжтой. Гэвч сүүлийн үед хүүхдэд минь аав хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодоод…

Учир нь манай хүүхэд эрэгтэй хүн их сайн танихгүй ч хамаагүй гараа өгөөд тэврүүлнэ хүзүүгээр нь тэврээд л хацар нь нүүрээ наадаг энэ бүхнийг харах надад үнэхээр хэцүү байна. Би уг нь хэзээ ч хүнтэй сууж хүүхдээ хойд эцгийн гар харуулахгүй гэж боддог байлаа. Гэхдээ хүүхэдтэй болох боломжгүй эрэгтэйтэй танилцдаг ч юм билүү гэж бодох боллоо. Зөвлөөч хүмүүсээ…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин