Согтуу хүнд шөнөжин элдэвлүүлж хонохлоор тамтай санагдаад байх юм

Сайн байна уу намайг Э гэдэг. Би зөвөлгөө авах гэсэн юмаа. Та бүхнийг ойлгоод надад зөвөлгөө өгөх байх гэж найдаж байна. Би нөхөртэйгөө суугаад 7 жил болжээ. Миний амьдрал нэг л болж өгөхгүй байна. Манай нөхөр уурхайд ажилдаг, ажлаасаа ирэхдээ дандаа согтуу ирнэ. Ирээд секс хийнэ гэнэ согтуу болохоор тавихгүй шөнөжин юм болно. Эрүүл болбол өдөржин унтаад эсвэл зурагт үзээ л байна тэгж байтал амралт нь дуусаад ажилдаа явах болдог.

Тэгээд ажил дээрээ очоод байж байхад нь цалин нь бууна намайг цалингаа яаж үрж байна гээд хэрэлдээл бөөн юм болно. Гэтэл би гэдэг хүн ямарч эрх мэдэлгүй хэцүү санагдаад байх юм. Байнга хэрүүлтэй салая гэхлээр хаачихаа мэдэхгүй тэгээд бас охиноо бодоод элэг бүтэн байлгая гэж бодох юм. Гэтэл энэ байдлаар удаан үргэлжилвэл би яг галзуурах гээд байдаг боллоо. Согтуу хүнд шөнөжин элдэвлүүлж хонохлоор тамтай санагдаад байх юм.

Заримдаа сэтгэцийн өвчтэй юм шиг санагдах юм. Нөхөр маань ямарч хайр халамж байхгүй архинаас гаргах гэж зөндөө үзлээ хүний ухамсар л байдаг юм шигээ гарахгүй юм. Хүйтэн хөндий байдлаас нь залхаад байх юм. Хааяа гар хүрнэ энэ бүх зовлонг яавал давж гарах вэ? Хүний сэтгэл хөрдөг л юм байна одоо бүр харахаас ой гутаад байх юм…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин