Хүн дороосоо хөлдөж үхэхээс цээжнээсээ хөлдөж үхэхгүй шүү дээ

Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Тиймээс ч New.mn сайтын хамт олонбид ярилцлагын зочноо баярын өдөртэй холбогдуулан сонгосон юм. Ингээд эртний нэгэн танилаа зорилоо. Энэ хүн бол миний хувьд сайн уран бүтээл ч төдийгүй мөн хүн байхыг ухааныг надад хэлж өгдөг хүн юм. Шог зураач Сугарын Болд нь Өвөрхангай аймгаас гаралтай. Танил маань өнгөрсөн жил шинэ номоо өлгийдөн авчээ. Түүний анхны ном нь айл гэрийн номын санд тоосонд дарагдаад байж байдаг ном биш, мөн өдөр бүр цүнхлээд явдаг ч ном биш, өчнөөн зузаан хэрнээ өгүүлэмж муутай ном бүр ч биш. Харин энэхүү ном харахад инээд хүргэхээр мөртлөө ардаа бас эмгэнэл дагуулж байдаг. Ингээд уг номын зохиолч С.Болдтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Таны номыг үзлээ. Үнэхээр сайхан ном болсон байна. Харин надад номын нэр их сонирхолтой санагдлаа. Яагаад "хонины ээлж" хэмээн нэрлэх болсон тухайгаа тайлбарлаач?

Монголчууд эрт үеэсээ малаа ээлжилж хариулаад явдаг байсан. Магадгүй би мэдэхгүй байж болох юм. Марзан Шараваас эхлээд монголын шог зураачид үеийн үедээ шог зургаа зурсаар байсан. Харин сүүлийн 20-н жил жаахан тасарсан гэж хэлж болох юм. Нэг ёсондоо зах зээлийн нийгмийн үед гэх үү дээ? Хүмүүс хэдийгээр шог зургийг сонирхож сайхнаар хүлээн авдаг хэдий ч зураачдийн хувьд бас дан зургаа зураад амьдрахад хэцүү болсон л доо. Ингээд ээлжлэн түүчээлж явсаар байгаад үдсэндээ миний үед ирээд тасарсан. Тэр нь ерөнхийдөө зах зээл ч эхэлсэн үе байсан. Тэгээд л тэр бүхнээ нөхөж өөрийн хонины ээлжин дээр монголын шог зураачид тасраагүй байгаа шүү гэдгийг л харуулж байна. Ингээд л миний дараагийн үеийнхэн ахиад л энэ бүхнийг зураад хонины ээлж цааш үргэлжилнэ. Ямар ч байсан С. Болд гэдэг хүн ээлжээ өнгөөрчихлөө.

Та багшийнхаа тухай дурсаач?

Хамгийн ярих дуртай хүн бол манай багш А.Бат-Эрдэнэ. Яагаад гэвэл 12,13 настай жаахан хүүхдүүдэдшог зураг хэмээх зүйлийг ойлгуулж өгсөн хүн. Дундговь аймагт багшилж байгаад хотод манай сургуульд ирсэн юм. Тэгээд л бид нар шог зураг хэмээх зүйл рүү уруу татагдсан даа. Бид багшийн бодож байснаас хурдан хугацаанд шог зургийг зурж сурсан болохоор их баярлаж байсан. Тэгээд багш маань өөрөө хөөцөлдөж гүйж байгаад Оюунтүлхүүр сэтгүүлд анх гаргаж байсан юм. Багш маань өнөөдрийг хүртэл шог зургаа зурсаар л яваа.

Шог зургийн чиглэлээр соёл урлагийн сургуульд тусгай хичээл заадаг уу. Шог зургаар мэргэшиж яваа сайн сайн уран бүтээлчид байна уу?

Ямар ч сургуульд шог зургийг заана гэж байхгүй. Санаагаар болдог бол долоо хоногийн нэг өдрийн хичээл нь шог зураг байвал их сайхан. Энэ хичээл нь хүүхдүүдэд шог зургийн талаар ойлголт өгөх үүднээс . Шоггэдэг нь хүний нийгэм оршин байгаа цагт байж л байдаг зүйл. Тэрийг зургаар илэрхийлэх нь шог зурагюм. Залуу хүмүүс хэр их зурж байгааг сайн мэдэхгүй юм. Гэхдээ зурагт, телевизээр харж байхад нөхөрсөг шог зураг зурж байгаа хүмүүс хаяа харагддаг. Нэг талдаа залуу хүүхдүүд зураг зураад хаана хэвлүүлж хаана тавьх вэ? гэдэг нь асуудал болоод байна л даа. Сонинд өгөөд авах юмуу? үгүй ч юм уу. Миний үед Тоншуул, Үнэн, Хөдөлмөр, Оюунтүлхүүр гээд олон сонин сэтгүүлүүд шог зургийг минь аваад хөөрхөн урамшуулал өгдөг байлаа. Нэг ёсондоо зурсан зургаа хүмүүст хүргэж чаддаг байлаа.Одоо бол фэйсбүүк ч цахим маягаар хүргэх л байх л даа.

Яагаад заавал шог зураг зурах болов?

Багаасаа зураг зурах дуртай хүүхэд байлаа. Тэгээд зургийн дугуйланд явсан юм. Дүрсэлж зурах болохоор нэг юм дүрсэлнэ ээ. Харин будахдаа жаахан хариуцлагагүй их муу байсан. Тэгээд л чадвараараа дугуйлангийнхаа хорин хүүхдээс сүүлийн тавд л бичигддэг байлаа шүү дээ. Ингээд л сэтгэлээр унадаг юм байгаа биз дээ. Надаас гоё зурдаг олон хүүхэд байна. Би ч зураг зурж чадахгүй юм байна дөө гээд л.

Тэгсэн долдугаар ангид шог зураач А.Бат-Эрдэнэгэдэг хүн зураг хөдөлмөрийн багшаар ирээд л зургийн дугуйлан хичээллүүлж эхэлсэн. А.Бат-Эрдэнэ багшийн дугуйланд ороход их л өөр байсан. Урьд нь дугуйланд явж байхад баар, цэцэг тавиад л харж зурдаг байлаа. Тэгсэн энэ багш маань шал өөр зүйл ярьж эхэлсэн. Дугуйлангийнхаа хүүхдүүдэд шог зураг гэж юу байдаг талаар ярьж, сонин сэтгүүл үзүүлж эхэлсэн. Тэгээд элбэдүүлсэн юм шиг л болж, шог зурагт дурлах болсон доо. Намайг зураг будахдаа их муу байсан болохоор тулж ажиллаж, тусалдаг байсан шүү.

Нийгэм нь асуудалтай улс оронд хошин урлаг их хөгждөг гэсэн яриа байдаг юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү?

Энэ бол буруу ойлголт. Ямар нийгэмд асуудал байна. Ер нь хүн төрөлхтөний хүрч чадсан хамгийн өндөр, дээд нийгэм гэж алийг хэлж байгаа юм. Амерк юм уу, Орос уу? аль эсвэл Хятад уу. энэ бол харьцангүй ойлголт. Хүн хөгжлийнхөө дээд цэгт хүрээгүй. Хүрэх ч үгүй.

Зурагт үзэж байхад Жанцанноров гуай их гоё үг хэлсэн. "Хүн төрөлхтөн хөгжих гээд уралдаад байна гэнэ. Өнөөдөр хүн бүхэн л яарсан байдалтай. Юунд хүрэх гээд хаашаа яараад байгаа юм" гэж хэлсэн. Их сайхан үг. Тэгээд энэ үгийг хэлснийхээ дараа "Анх хүмүүс явган явж байхдаа ажлаа амжуулаад л байсан. морьтой унаад ажлаа амжуулаад л байсан. Машин хөлөглөөд ажлаа амжуулаад л байсан. Онгоц ч хийлээ бас л амжуулаал байсан дараа нь пуужин хийсэн бас л амжуулаал байна.Дараа нь юу хийхийн энэ бас сонин байгаа биз.

Монголчуудынмалаа маллаад амьдарч байгаа энэ амьдрал хамгийн бодит, төгс төгөлдөр амьдрал биш байсан юм байгаа даа" гэх санааг хэлж байсан. Ямар ч улсад асуудал байна. Жишээлбэл Комунизмын үед Болгар гээд улс байлаа. Шог зургийг хачин гоё хөгжүүлсэн дэлхийн хэмжээний "Габров" гэсэн нэртэй наадам болдог байлаа. Энэ нь тэр улс асуудалтай болохоороо наадам зохион байгуулаад байгаа юм биш шүү дээ? Тэгэхээр нийгэмтэй холбож болохгүй. Ер нь бол нийгэмд болж байгаа зүйлийг л харуулж байгаа юм.Монголд өнөөдөр асуудалтай зүйл зөндөө л байна шүү дээ. Хошин зураг тэгээд яагаад хөгжихгүй байгаа юм.

Нийгэм яаж ч өөрчлөгдөж байсан хүний хошин мэдрэмж өөрчлөгдөхгүй. Юунаас таашаал авч, инээж баясах нь өөрчлөгдөх үү?

Байлгүй яахав.

Жишээ нь ?

Шог зураг гэдэг маань өөрөө тухайн үед нийгмийн толь болж байсан.Комунизын үед хүмүүс одооныхоос ихээхэн өөр зураг зурдаг байлаа. Би "Дүн боодог багш" гэсэн зураг зурж байсан. Тэр асуудал багш нарын хурлаар яригдсан. Сургуулийн сурагч хүн багш хүнийг жаазанд хийж зураад наана нь мөргөж байгаа. Багш хүн хамгийн эрхэм нандин байх ёстой гэсэн үүднээсээ тэр үед тийм юм болж байлаа. Мэдээж бүх багш тийм биш шүү дээ. Гэхдээ одоо бол өөр. Өнөөгийн залуус дүн боодог багш гэхээр инээхгүй шүү дээ. Харин ч бараг дүн боодоггүй багш гээд эсэргээр нь зурах юм бол инээнэ шүү. Шог зураг гэдэг бол тухайн үеийн нийгэмд үйлчлэхээсээ илүүэнгийн хүний өдөр тутамд ойрхон байвал илүү урт насалдаг юм болов уу гэж би боддог.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин