“MH370”-ыг хайж байсан усан онгоц алга болжээ
Өнгөрсөн баасан гаригт буюу гуравдугаар сарын 28-нд Малайзын Боинг 777-200 онгоцыг хайж байсан усан онгоц ямар нэгэн хэлтэрхий харагдсан хэмээн мэдэгдсэн бөгөөд тус хэлтэрхийг сайн харагдахгүй байна гэсэн байна. Гэхдээ удалгүй энэхүү онгоцтой холбоо тасарсан бөгөөд ослын сигнал өгсөн байна. Түүнээс хойш одоог хүртэл холбоо барьж чадаагүй байгаа хэмээн Австралийн далайн аюулгүй байдал хариуцсан газраас мэдэгджээ. Тэд Австралийн Перт булангаас 2500 гаруй километртхайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа боловч холбоо тасраад байгаа усан онгоц 3200 орчим километрээс сигнал өгчээ. Дашрамд дурдахад, Энэтхэгийн өмнөд хэсгийн энэхүү далай нь ширүүн, солигдмол цаг агаартай учраас эрэл түр хугацаагаар хойшлох тохиолдол олон гарч байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ