Сурагч хүү жилд 400 сая доллар хэмнэх аргыг АНУ-ын Засгийн газарт зааж өгөв
АНУ-ын Пенсильвани мужийн 14 настай сурагч Сувир Мирчандани жил тутам 400 сая доллар хэмнэх аргыг Засгийн газартаа зааж өглөө.
Тэрбээр энэ төслөө анх сургуулийн эрдэм шинжилгээний үзэсгэлэнд танилцуулжээ. Сувир Мирчандани “Хэрэв төрийн байгууллагууд “Garamond” шрифтийг ашиглах юм бол жилд сая сая долларыг хэмнэнэ” гэж мэдэгдлээ.
Сургуулийн удирдлага тараах материалд их ач холбогдол өгч байгааг анзаарсны дараа ийм санаа түүний толгойд орж ирсэн гэнэ. Цаас боловсруулалтын чанарыг дээшлүүлэх талаар эрдэм шинжилгээний олон бүтээл гарсан байдаг ч энэ бүхэнд хичнээн хэмжээний бэх /хор/ зарцуулж байгаа тухайд бараг судалгаа хийгдэггүй болохыг Сувир мөн онцлон тэмдэглэв. "Бэх буюу хор нь ижилхэн савтай франц үнэртэй уснаас 2 дахин их үнэтэй байдаг” гэж Сувир хүү “CNN”-д ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ