4-р сарын 1-ний дэлхийн алдартай хууралтууд
Аравтын тоололд шилжих: Энэ нь одоогийн эрин зууны тооллыг албан ёсоор аравтад шилжүүлнэ гэсэн түгээмэл хууралт юм.
- Apple компани Beatles-ийг худалдаж авна: Тухайн үед урлагийн чиглэлийн хэдэн сэтгүүлчид нийлэн энэхүү худал цуурхал-хууралтыг дэгдээжээ.
- 1915 оны 4-р сарын 1-нд буюу Дэлхийн 1-р дайны ид оргил үед Францын нэгэн онгоц Германы цэргийн хуаран дээгүүр нисэн, асар том бөмбөг хаясан ба немцүүд сандралдан, тал тал тийш зугатсан боловч бөмбөг дэлбэрээгүй аж. Харин уг бөмбөг дээр “4-р сарын 1-ний мэнд!” хэмээн томоор бичсэн байжээ.
- 1950 онд Баруун Германы «Висбаденер тагеблатт» (нем. Wiesbadener Tagblatt) сонин нэгэн хотын ойролцоо сүйрсэн Үл мэдэгдэх нисдэг биетийн нисэгчийн фото зургийг нийтлэн шуугиан тарьсан байна. Зураг дээр уг нисэгч Америкийн армийн хоёр офицерийн хамт явж байсан ба хүчилтөрөгчийн баг өмссөн тэрээр нэг метр орчим өндөртэй, ганц хөлтэй учраас дэвхэрч явдаг хэмээн зураг дор тайлбар хийсэн байжээ. Тухайн үед дэлхийн бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг зургийг нийтэлсэн ба олон жилийн дараа уг сонины ажилтнууд 4-р сарын 1-ний хууралт байсан гэдгийг мэдээлэн, тэдний нэгнийх нь охин баг өмсөөд харь гаригийн хүн болсон гэжээ.
- Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ