Меркель Монголыг багтаасан Хятадын картыг Си Зиньпинд бэлэглэжээ
Хятад улсын дарга Си Зиньпин Европын орнуудад айлчлал хийж байгаа билээ. Түүнийг Германд айлчлах үеэр Германы канцлер Ангела Меркель нэгэн өвөрмөц бэлэг бэлэглэсэн нь хятадуудыг ихэд баярлуулсан аж.
Гуравдугаар сарын 28-нд Меркель нөхрийн хамт Хятадын коммунист удирдагчийг дээд хэмжээнд ихэд хүндэтгэн хүлээн авсан аж. Хоёр тал бэлэг солилцоход Си эртний ваар, эхнэр нь Хятадын ардын дуутай СД бэлэглэсэн бол харин Меркель Германд 1735 онд бүтээсэн гэх “Хятадын анхны газар зүйн карт”бэлэглэж гайхуулсан гэнэ. Хонконгийн хэвлэлүүд бичсэнээр тэр картанд Монгол, Оросоос эхлэн Азийн бараг ихэнх орныг Хятадад багтаан зурсан байсан байна. Энэ мэдээ Хятадын цахим ертөнцөөр цахилгаан адил хурдан тархаж, газар нутгаа эргүүлэн авья гэсэн эх оронч үзлийг нь дэврээгээд байгаа гэнэ. Уг нь 1735 онд Хятад өөрөө Манжийн Чин гүрний мэдэлд байсан юм.
Хятадын блогчид Меркелийг үнэхээр сайхан бэлэг өглөө хэмээн баярлаж, энэ карт ямар ч үг хэл, сонин нийтлэлээс илүү бүхнийг хэлж байна гэж талархаж байгаа аж.
Ингээд Хятадын блогчдын сэтгэгдлийг сонирхуулья. Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ