Ц.Ариунаа: Би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнээс хохирогчдын холбоонд хандахаас өөр арга байсангүй

“Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглээд маш ховор төрлийн эдгэшгүй хавдартай болж, нас минь богиноссон

“Herbalife” гэдэг чимээгүй алуурчин хэдхэн монголчуудыг цааш харуулсаар байх уу! гэх нийтлэлийг анх уншаад хэн бүхний толгойд айж сэрэмжлэхээс илүүтэй “Энэ сэтгүүлчид эрээн цаастай сонингоо зарах гэж арай муухай үгээр бусдын босгож ирсэн бизнесийг сүнсгүй гүтгэх юм. Чимээгүй алуурчин нь ч юу вэ, зарим хүний биед харшил өгч, бага зэргийн өөрчлөлт орсон биз. Хэрвээ хүний биед хортой, аминд хүрдэг ургамлын бэлдмэл байсан бол төрөөс аль эрт хаах байсан шүү дээ. Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналт, Цагдаа хүчнийхэн гээд энэ олон төрийн байгууллага гараа хумхиад зүгээр хараад суухгүй нь лавтай” гэсэн бодол төрж байв. Ядаж Ардчиллын өлгий нутаг Америкт “Herbalife” байсаар гуч дөчин жил оршин тогтносон шүү дээ гэсэн бодол хөвөрнө. Энэ бодол минь “Herbalife”-ийн хохирогчдыг уулзах газраа иртэл сэтгэлд минь гүн бат байлаа.

Гэтэл царай нь цонхийж цайсан таван хүн орж ирэв. Нас нь 40-45 насных болов уу гэмээр хоёр эрэгтэй, гурван эмэгтэй.Тэдэнтэй удаан ярилцаж, нулимс цэлэлзсэн гунигтай нүд, хоолой нь тасалдах гомдолтой дуу чухам үнэнийг хэлж байгааг мэдэрсэн юм. “Herbalife”-ийн БАД-ын бизнес нь гараас гар дамждаг, сүлжээ хэлбэрээр нууц байдалд хүн элсүүлдэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр реклам, зар сурталчилгаа явуулдаггүй, мөн клубынхээ үүдэнд хаяг, адресаа тавьж байгаагүй нь эцэстээ өөрсдийн хохирогчдоос нуугдаж, тэднийг нэгдэж тэмцэхээс урьдчилан сэргийлж байсан хэрэг болохыг хожуу ойлгосон юм. Тэдний яриан дунд ганц нэг хохирсон хүмүүс урд нь “Herbalife”-тэй тэмцэл хийгээд хүчин мөхөсдөж байв. Хуучин МАХН буюу өнөөгийн Ардын намынхан эрх мэдлийг атгаж байхад та нарын үгийг төр засаг нохой хуцаж байгаагаас дор хүлээж авна хэмээн “Herbalife”-ийн босс хүүхнүүд даналзаж байсан гэнэ. Миний өөдөөс таван хохирогч цугаараа “Гагцхүү үнэнийг ард түмэнд хүргэж өгөхийг гуйж байна. Бас цаана нь гомдолтой өчнөөн хохирогчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандана” гэцгээв. Тэд эрүүл мэндээрээ нөхөж баршгүйгээр хохирсон. Балбар, Дамдин нар бөөрөө солиулсан, Ц.Ариунаа гэх эмэгтэй Монголд анх удаа өөхөн эдийн хавдар гэдэг оноштой шаналж, байнга эмчийн хяналтанд явдаг аж. Үлдсэн хоёр эмэгтэйн нэг нь “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ходоод нь дотроосоо шохойжсон, нөгөө бүсгүй нь Хятадад элгээ солиулсан байлаа. Ингээд “Herbalife”-ийн хохирогч Ц.Ариунаагийн яриаг хүргэе.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин