Дотоодын цэргийн ангиудыг татан буулгалаа

Шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээр өмнө мөрдөж байсан Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсон. Ингэснээр шинэ хуулийн дагуу 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дотоодын цэргийн ангиуд шинэ зохион байгуулалтаар ажиллах юм.

Энэ хүрээнд дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийг 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг нь Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газарт шилжүүлэхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Ангиуд татан буугдсантай холбогдуулан дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газарт шилжүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин