ОХУ цэргийн хүчээр Украин руу дайрахаар бэлтгэж байна

ОХУ цэргийн хүчээр Украин руу довтлох магадлал өссөөр байнагэж Америкийн тагнуулын алба Цагаан ордонд анхааруулжээ. Тагнуулын байгууллага Оросыг Украин руу Ростов мужийн нутгаас дайрах байж мэднэ гэсэн байна.
Энэ нууц илтгэлд Оросын цэрэг Украины хил дээр бөөгнөрч маневр хийж байгаа нь яг л Чечень, Гүрж рүү дайрахын өмнөх бэлтгэлтэй адил байна гэж дурджээ. Энэ илтгэлтэй холбогдуулан АНУ-ын зэвсэгт хүчний асуудал хариуцсан хорооны гишүүн сенатч Ерөнхийлөгч Барак Обамад нууц захидал бичиж үйл явдал ингэж өрнөж байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Тус хороо Москва ингэж дорнод болон өмнөд Украин руу цэрэглэн халдвал цаашлаад Приднестров руу хөдөлжмэдэх юм гэсэн байна хэмээн CNN мэдээлжээ.
Америкийн тагнуулын мэдээгээр бол Оросууд Луганск, Донецк, Харьковыг эзлээд цаашилж Приднестровыг дайрч магадгүй юм байна. Хамгийн ноцтой нь тагнуулын мэдээлэл, таамгаар бол ийм байдлаар Балти орчмын улсууд руу дайрч эзлэх ч байж магадгүй гэнэ хэмээн “МК” бичжээ.

Украин руу дайрахад хангалттай хүч хуримтлуулжээ

НАТО-гийн Европ дахь хүчний ерөнхий командлагч Филипп Бридлов бас оросын хил орчимд ийм дайн хийж дайрах хангалттай хүч хуримтлагдаад байгааг мэдэгдсэн байна. Конгрессын илтгэлд оросууд украинтай хил залгаа Ростов-на-Дон, Курск, Белгородын нутагт моторжуулсантусгай салаа бүхий 30 мянган хүнтэй хүч хуримтлуулсан гэдгийг дурджээ.ОХУ-ын мэдээлж байгаагаар болтэнд зүгээр л цэргийн хээрийн сургууль болж байгаа гэдэг. Харин Вашингтоны мэдээгээр энэ нь хээрийн сургуулийн хэмжээнээс хэтэрсэн, нөгөө талаар энэ ангиуд бааз руугаа буцах янзгүй байгаа юм.

Оросууд агаараас дайрах бэлтгэл хийсээр байна


Оросын цэргийн өмнөд тойргийн нисгэгчид эсрэг талдаа агаараас цохилт өгөх сургуулилт байнга хийж байна. Америкийн тагнуулын мэдээгээр бол орос украины хил дээр хийж байгааэнэ бэлтгэл Украины нутаг руу хийх довтолгооныбэлтгэл байж магадгүй гэнэ. “Оросын цэргийн өмнөд тойргийн Су25СМЗ онгоцууд Краснодарын хязгаарын нисэх буудлуудаас хөөрч пуужингаар болон залуурт бөмбөг харвах бэлтгэл хийж байна” гэж Оросын цэргийн өмнөд тойргийн хэвлэлийн алба мэдээлснийг “Интерфакс” дамжуулж байна.

Сүүлийн хоёр хоногт энэ багийнхан ойролцоогоор 40 удаа нисч, газар дээрх бай руу 50 удаа дайрч цохилт хийлээ гэжээ. Энд “агаар-газар” ангиллын пуужин ашиглаж байгаа юм байна. Нисгэгчид агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгслээс зайлсхийх болон цаг агаарын болон өдөр шөнийн ямар ч нөхцөлд дайралт хийх бэлтгэл хийж байна. Ийм сургуулийн нислэг зөвхөн Кубаньд төдийгүй Приморийн хязгаарт бас болж байгаа юм байна.

Энд Су-27, Су-24 онгоцууд агаарын тулалдаанд ганцаараа, хосоороо, салаагаараа орох сургуулилт байнга хийж байгаа гэнэ. Газар дээрх албад ч онгоц сумлах, бөмбөг болон залуурт пуужингаар цэнэглэх бэлтгэл дасгал хийсээр байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин