Оюутнуудад Ким Жөн Ун шиг үсээ засуулахыг үүрэг болгов
СӨҮЛ. /Korean Times/. Умард Солонгосын эрэгтэй оюутнууд тус улсын удирдагч Ким Жөн Уны үсний засалтыг дуурайхгүй бол болохгүй болжээ.
Энэ шаардлагыг Пхеньян хоёр долоо хоногийн өмнөөс тавьсан байна.
Шаардлагыг хүн болгон баяртай хүлээн авахгүй бололтой.
“Манай удирдагчийн үсний засалт бол маш онцгой. Гэвч үсний энэ засалт царай, толгойны хэлбэр бүрт зохино гэж хэлэх аргагүй” гэж нэгэн эх сурвалж мэдэгдсэн аж.
Ким Жөн Уны үсний засалт Хятадын хууль бус үйл ажиллагаа эрхлэгчдийн үсний засалттай ижил тул умард солонгосчууд тийм ч дуртай биш гэж Хятадад амьдарч буй умард солонгос хүн ярьжээ.
“2005 он хүртэл бид тэр үсний засалтыг “Хятад дээрэмчний засалт” гэдэг байсан” гэж тэр хэлжээ.
2013 оны байдлаар Умард Солонгосын эмэгтэйчүүд 18, эрэгтэйчүүд нь 10 янзаар үсээ засуулах боломжтой байв.
Ким Жөн Уны эцэг Ким Жөн Ир нь өндөр харагдахын тулд үсээ дээш нь босгож, бөмбийлгөдөг байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ