Гишүүдийн хийсэн ажлыг хэрэггүй болгосон Тамхины тухай хуулийн 21 коммент
1.Хуучин байсан сургууль болон дотуур байрнаас 100 метр зайд тамхи татахгүй гэдэг журмыг 500 метр болгон өөрчилж, хуучнаас санаа авсан Тамхины тухай хууль.
2.Хотын төвд тамхи олдохгүй болгож, иргэдийг бухимдуулсан “бараа ховордуулагч” Тамхины тухай хууль.
3.Тамхи ширхэглэн зарахыг хязгаарлаж,худалдагч нарыг арын хаалгаараа наймаа хийхэд хүргэсэн тамхины тухай хууль.
4.Хуульд тамхи татаж болохгүй гэж заасан байршилд тамхи татсан иргэнийг 50 мянгаар торгоно гэсэн нэр төдий “мөнгөний тоотой” Тамхины тухай хууль.
5.Тамхи татах хориотой газар тамхи татсан албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлж торгоно гэсэн заалттай. Айхтар “ашигтай бизнес” тамхины тухай хууль.
6.Албан тушаалтан, иргэн хоёрыг асар том заагласан. Энэ хоёрын ялгааг баргын хүн ойлгох гээд ухаан нь хүрэхгүй байгаа. Үл ойлгогдлох шийдвэртэй Тамхины тухай хууль.
7. Энгэртээ тамхи зүүсэн шинэ худалдаачныг энэ зуунд төрүүлсэн. Шинэ менежмент Тамхины тухай хууль.
8. Хуулиа жирийн амьдралтай уялдуулж чадаагүйгээс тамхины үнийг жинтэй өсгөсөн. Эдийн засагт халтай Тамхины тухай хууль.
9.Торгуультай гэсэн том нэртэй ч торгож бараг үзээгүй “амар хууль” Тамхины тухай хууль.
10.Татаж болохгүй цэгийг заачихжаад хаана татахыг заагаагүй “ээдрээтэй хууль” тамхины тухай хууль.
11.Монголын хууль гурав хоног үйлчилдэг гэсэн хуучин үгийн жишгээр цөөхөн хоног эрчимтэй үйлчлээд “таг” болсон Тамхины тухай хууль.
12.Торгууль яагаад ногдуулдаггүй гэхээр тэнд хүн тамхи тасан гэсэн гомдол ирдэггүй гэж албаныхан хариулдаг “ Хялбархан хууль” Тамхины тухай хууль.
13.Гудамжаар тамхи татсан хүн хэд хэдээрээ зөрөлдөх ч хэн ч тэднийг тоодоггүй “Мартагдсан хууль” Тамхины тухай хууль.
14. Орц хонгил орн сууцны буланд сайн дурын тамхи татах цэг үүсгэсэн. “Том хууль” Тамхины тухай хууль.
15. Архаг тамхичдын уурыг барсан. Алдаа олонтой, оноо цөөнтэй Тамхины тухай хууль.
16.Батлуулсан хууль нь хэрэгжихгүй, Их хурлын гишүүдийн хийсэн ажлыг хэнд ч хэрэггүй болгосон. “Хэцүү хууль” Тамхины тухай хууль.
17. Хуулиас гарсанганц үр дүн ньбааранд ороход тамхи үнэртэхгүй сайхан байна гэж тамхинд дургүй иргэд ам уралдан ярих Тамхины тухай хууль.
18.Бас болоогүй гэхдээ баар цэнгээний газрууд шөний12 цагаас хойш тамхи татаж болно гэдэг болсон байна лээ. Том дарга нарын ивээлд багтсан. Шөнөжин ажилладаг уушын газруудыг тамхины орлогоор тэтгэдэг. “Ивээн тэтгэгч” Тамхины тухай хууль.
19.Эмэгтэй гишүүдийн мяндсан ухаанаар бүтсэн “бүдэг бадаг” шаардлагатай. Тамхины тухай хууль.
20.Зөв шийдвэрээр шударга хэрэгжүүлбэл амьдрал хэрэгтэй хууль болсон ч хяналт хэрэгжилт суларснаас сүүлийн саруудад хэнд ч хэрэггүй болсон. Тамхины тухай хууль.
21.Тамхи татах цэг болон татахыг хориглоно гэсэн ханын самбар, хяналт тавьдаг ажилчид гээд хаа хаанаа олон арван зүйл дутагдсан “Хачин жигтэй” Тамхины тухай хууль.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ