УИХ-ын гишүүн Б.Наранхүү паркийн газар дээр 68 давхар барилга барина
infomongolia.com сайтын өнөөдрийн дугаарт нэгэн сонирхол татахуйц мэдээлэл нийтлэгджээ. "Монголд хамгийн анхны 68 давхар барилгыг Никкэн Сэккэй групп барихаар боллоо" гэсэн гарчигтай энэ мэдээлэлд “Мон-Уран” компанийн өгсөн захиалгаар Японы “Никкен Сэккей”/Nikken Sekkei/ компани энэхүү ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд гэрээнд гарын үсэг зурлаа хэмээн бичжээ.
Монголын хүүхэд, залууст зориулсан томоохон газар бол хуучнаар Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн билээ. Харамсалтай нь, Хүүхдийн паркийг шинэчлэх, тохижуулан сайжруулах нэрийдлээр газраас нь хумсалсаар өдгөөэнэ газрын тал хүрэхгүй нь л зориулалтын дагуу ашиглагдаж байгаа юм. "Хүүхдийн паркаа аваръя" гэдэг хөдөлгөөнийг чөрнүүлээд амжилт олоогүй өнөөг хүрч байна. Тэгвэл паркийн газар дээр дахин нэгэн томоохон барилга сүндэрлэн босохоор гэрээ хийгдсэн нь ийнхүү ил болов. Энэ гэрээг “Мон-Уран” компанийн захирал Наранхүү хийсэн бөгөөд паркийн газрын нэгээхэн хэсэг дээр түүний 68 давхар барилга сүндэрлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ