“Кожеговь” туршилтын олборлолт хийж тонн тонноор уран олборлож байна

Франц улсын “Арева” группын охин компани болох “Кожеговь” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд сүүлийн10 гаруй жил ураны хайгуул хийжбайгаа.Өөрөөр хэлбэл“Кожеговь” компани зөвхөн хайгуулын лицензтэй бөгөөд хоёр жилийн өмнөөс туршилтын олборлолт хийж эхэлсэн гэж байгаа.

Тэгвэл хайгуулын лицензтэй “Кожеговь” компани өнгөрсөн хугацаанд туршилтын олборлолт гэж түрүү жилийн энэ үед 2.7 тонн олборлочихоод байсан. Өнөөдөр энэ тоо нэмэгдсэн нь тодорхой.

Тэдуран олборлохдоо хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахаж тунгааж соруулах арга хэрэглэдэг гэнэ. Гэтэл газрын гүн рүү шахаж байгаа тэр хүхрийн хүчил нь гүний усанд шингэж хүн малыг ихээр хордуулж байгаа юм. Үүний улмаас өнөөдөр мал хээлээ хаяж,амьтан гэхэд бэрх дүр зураг ажиглагдаж байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ