Таван цагдаа 40 сая төгрөг хувааж авсан тухай…
Хятад иргэдээс их хэмжээний буюу 40 сая төгрөгний авлига авсан Р.Раднаабазар нарын 5 цагдаагийн албан хаагчид холбогдох хэргийг Дээд шүүх эцэслэн шийдэж анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталсан.
Хятадуудын тухай анх мэдээлэл өгсөн хүн нь 5.1 жилийнял авсан Ж.Оюунчимэг гэдэг эмэгтэй байжээ. Тэрээр урьд нь хятад иргэдтэй наймаа хийдэг бизнесийн түнш байж. 2004 онд Ховдод хүнсний ногооны наймаа хийж байгаад хятад түншдээ хулхидуулсан агаад тэд нарыг Улаанбаатарт ирэн самар цуглуулж байгаад олж мэдсэн байжээ.
Хятад иргэд чухам хаана самар ачиж байгааг мэдэж аваад цагтаа нөхрийнх нь цэрэг авсан ЦЕГ-ын Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн тусгай үүргийн цагдаа Ж.Раднаабазар луу ярьж туслахыг гуйжээ. Оюунчимэг нь “намайг хулхидсан хятад иргэд Таван шарын ойролцоо байна, би тэд нараас авлагаа авах гэсэн юм” гээд эргүүлийн машинтай цагдаа олж өгөхийг гуйжээ.
Тэгээд ганцаараа очьё гэтэл Оюунчимэг олон хятад байгаа, цагдаагийн эргүүлийн машинтай очих хэрэгтэй, би тэд нараас 60 саяыг авах ёстой цагдаа нар очвол доор хаяж 30 саяыг өгнө гэж. Ингээд Раднаабазар хамт ажилладаг Батбаяртай ярин тэр хоёрыг холбож өгчээ. Орой гэртээ байхад нь Батбаяр ирээд тэдхамт яван Таван шарын тэнд хүлээж байсан Оюунчимэгтэй уулзжээ. Тэндээсээ Батбаяр нь Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 1-р хэлтсийн хяналт шалгалтын байцаагч ахлах дэслэгч Ууганбаяраас эргүүлийн машинтай цагдаа олж өгөхийг гуйсан гэнэ.
Тэр гуйлтын дагуу ахлах дэслэгч Таван шард хамгийн ойр явсан хөдөлгөөнт эргүүлийн газрын 3-р хэлтсийн эргүүлийн офицер Энхбаатар, эргүүлийн цагдаа Төгсбаяр нарт утсаар үүрэг өгч “эрүүгийн цагдаагийн газраас зохион багуулж байгаа тусгай ажиллагаанд туслан оролцох”-ыг тушаажээ. Ингээд эргүүлийн машинтай болж аваад цагдаа нар хятад иргэд самраа буулгасан хашаанд очин ажиглалт хийжээ. Шөнийн 00 цаг болоход хамгаалагчийг дуудан хаалгыг нь онгойлгож эргүүлийн машинаараа дотогш оржээ. Цагдаа нар хашаанд самар байгааг анхандаа мэдээгүй гэнэ.
Дуудагдаж ирсэн эргүүлийн хоёр цагдаа тусгай ажиллагаа явагдаж байгаа гэж итгэж байсан тул цагдаа Төгсбаяр нь гар утсаараа зураг авч офицер Энхбаатар нь зөрчлийн тэмдэглэл хөтлөх гэж байж. Энэ үед хятад иргэд байрандаа хаалгаа түгжин гарч ирэхгүй байсан бол нөгөө байрнаас нь цагдаа нарт хахууль өгсөн Х.Амартүвшин гарч иржээ. Тэрээр хятад иргэдтэй хамтран бизнес хийдэг нэгэн байсан гэнэ.
Цагдаа нар бичиг баримтаа үзүүлэхэд тэрээр дулаан газар орж ярья гээд хоёр өрөөтэй нэгэн путик руу авч орж.“Бид иргэдийн мэдээллээр ирлээ, танаас гадна энд хятад иргэд байх ёстой тэд хаана байна” гэхэд Амартүвшин тэд нараар яах гэсэн юм бэ хэдүүлээ тохирьё гэсэн санал тавьжээ. Раднаабазар нь надад мөнгө өгөх санал тавиагүй хэмээн дараа нь шүүхэд мэдүүлсэн.
Түүнийг путикны нөгөө өрөөг шалгах хооронд Амартүвшин тус бүрд нь арван саяыг өгье хэмээн нөгөөдүүлд нь хэлсэн гэнэ. Харин Оюунчимэгийн авлагийн тухайд Амартүвшин зохицуулж өгөхөөр тохирч. Тэрээр ердөө аравхан минутын дотордүүрэн мөнгөтэй хар цүнх бариад ороод иржээ. “Энэ дотор танай эгчид өгөх мөнгө байгаа, үлдсэнийг нь та нар хувааж аваарай” гэсэн гэнэ. Цүнхэнд 40 сая төгрөг байснаас Раднаабазарт 10, Батбаярт 6.5, Ууганбаярт 3.0, Энхбаатарт 3.5, Төгсбаярт 3.5 сая төгрөгийг өгч харин хятад иргэдээс авлагатай Оюунчимэг 13.5 саяыг ньавчээ.Харин самрын наймаачин хятадууд нь удалгүй болсон явдлын талаар цагдаад хандсанаар энэ хэрэг илэрсэн юм.
NUUTS.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ