Миний сэтгэл яагаад байгаам болоо?

Сайн байцгаана уу. Та бүхэндээ өөрийн сэтгэлдээ хадгалж явдаг зүйлсээ хуваалцахаар шийдсэн юм.

Би одоо 31 настай. Нэгэн хувийн байгууллагад ажилладаг. Нөхөр, 2 хүүхэдтэй. Нөхөртэйгөө суугаад бараг 13 жил болж байна. Нөхөр маань надаас 8 ах. Энэ амьдралын хугацаанд хүний гэр бүлд болж байдаг бүхий л зүйлийг туулж өнгөрүүлсэн. Аз жаргал, хэрүүл муудалцаан, хууралт, үл итгэлцэл, баяр хөөр, хайр, салах оролдлого, алгадуулах, тэсвэр тэвчээр, амьдралын төлөө явах гээд бүгд л байсан. Одоо ч байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд манай гэр бүлээс хэрүүл салахаа байлаа. Нөхөр маань нэгэн хүүхэнтэй 5 жил харьцаатай байгааг мэдсэнээс хойш.

Би анх нөхөртөө охин биеэ өгснөөс хойш хоёргүй сэтгэлээр нөхрөө хайрлаж, амьдралаа тэгээс эхлүүлж өнөөдрийг хүрсэн. Бид одоо бол хэн ч харсан боломжийн. Амьдралын төлөө зүтгэж байгаа залуу гэр бүлүүдийн л нэг. Тэгтэл надад яагаад ингэж хандаж байгаам бэ намайг яагаад хуурч байгаам бэ гээд голдоо ортол гомдож байлаа. Тэгсэн мөртлөө намайг хардана сэрдэнэ. Гэсэн ч амьдралаа бодоод бас түүндээ би дэндүү их хайртайгаа мэдэрсэн. Үнэндээ өмнө нь нөхрөө тэгж мэдэрдэггүй байсан болуудаа гэж боддог. Нөхөр маань ч дахиж чамайгаа хуурахгүй. Чамдаа бүх үнэнээ хэлсэн чинь сайхан боллоо энэ тэр гээ л зөндөө ярилцсан. Гэвч би одоог хүртэл нэг л итгэж өгдөггүй. Бид хоёрт сексийн хувьд асуудал байдаггүй. Зан аашны хувьдялгаатай байдгаас үл ойлголцол гардаг. За иймэрхүү байдлаар амьдрал үргэлжилсээр…

Би хэдэн жилийн өмнөөс таньдаг болсон нэг өөрөөсөө дүү залуутай мессенжерээр харилцдаг байсан юм. Өнгөрсөн намар түүнтэй уулзаад учирсан. Нөхрөөсөө өөр хүнтэй анх удаа л түүнтэй учирсан юм.Түүнээс хойш дахиж ганц 2 удаа л түүнтэй учирсан. Би нөхөртөө хууртаж хэт гомдсондоо, сонирхол татаад байсан болохоор нөхрөө хуурсан. Үүндээ ч сэтгэл маань маш эмзэглэж явдаг. Би заавал нөхрөө хуурч байж нөхрөө ойлгох ёстой байсан юмуу гэж өөртөө боддог. Яагаад гэвэл би ганцхан нөхрийнхөө дэргэд л жинхэнэ өөрөөрөө байж чаддаг юм байна гэдгийг ойлгосон юм.

Би яагаад ч юм сэтгэлд нэг л юм үгүйлэгдээд явах боллоо. Бас хэдэн сарын өмнөөс нэг өөрөөсөө ах хүнтэй санамсаргүй танилцаж бас л харилцдаг боллоо. Би бүхий л сэтгэлдээ хадгалж хүндхэлдэггүй зүйлсээ түүнтэй хуваалцаж тэр ч надад их зөвлөдөг. Тэр гэр бүлтэй. Гэхдээ тэр намайг хүсдэг. Би татгалзсан. Бид 2-н дунд юу ч болоогүй. Зүгээр л найзууд. Үнэндээ надад энэ бүхнээ ярилцаж зөвлөх найз нөхөд ч байхгүй. Ажил гэр явсаар өдийг хүрсэн. Найз нөхөдтэй уулзаж нийлж явдаггүй. Ганц нэг уулзалтанд явахаар нөхөр тарах болж байна уу гэсээр ямарч тав тухгүй болгож орхидог. Тэгээл хамгийн түрүүнд явдаг.

Иймэрхүү байдлаар амьдрал үргэлжилж байтал миний амьдралд нэгэн залуу гарч ирлээ. Чамд дурласан гээл. Бас үнэхээр хөгжилтэй. Түүнтэй ярихаар би их баяр хөөртэй болдог. Инээгээд л. Гэвч тэр зөвхөн надтай унтахыг л хүсээд байгааг би ойлгосон. Би харин хүсээгүй. Би түүнтэй байнга л ярьж баймаар санагдаад байх боллоо. Ярихгүй болохоор нь хүлээгээл. Нөхрөө ярихаар дургүй хүрээд. Нөгөө залууг ярихгүй мсж бичихгүй болохоор амьдрал шал уйтгартай санагдаад байх боллоо. Миний сэтгэл яагаад байгаам болоо?

Заавал би түүнтэй амрагийн харилцаатай болж байж амьдрал маань сонирхолтой байх ёстой юм болов уу? Би яг яах ёстой юм болоо? Амьдралаа сонирхолтой болгох гэж нөхрөөсөө хүсдэг. Хоёулаа тийм юм үзий ингэе тэгэе гэхээр за дараа больё. Тэгнээ гэчээл хэзээ ч хэлсэндээ байдаггүй болохоор одоо би нөхөртөө тэгий ингий гэж хэлдэггүй. Надад одоо бүх юм уйтгартай байна. Тэр залууг мсж бичихгүй, залгахгүй болохоор би түүнийг хүлээгээд байх юм. Одоо ч хүлээгээд. Би түүнээс татгалзсан болохоор тэр намайг орхих байх гэж бодоод ч байх шиг. Би одоо яах ёстой вэ, яавал дээр вэ? Сэтгэлээ ойлгохоо болилоо. Та бүхэн миний сэтгэлийг ойлгож үнэтэй зөвлөгөөгөө өгөөрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ