Ц.Бугасүрэн, Ш.Хишигсүрэн нарын албан тушаал эрхлэх хугацааг хоёр жилээр хасч, дөрвөн сар хорихоор болжээ

Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн сонгуулиар сонгогчдод мөнгө тараасан гэдгээр МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, МАХН-аас нэр дэвшигч Ш.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ нарын зургаан хүнд хэрэг үүсгэсэн билээ. Өөрөөр хэлбэл, МАН, МАХН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, Ш.Хишигсүрэн нар нь туслах болон намынхаа гишүүдээр дамжуулан иргэдийн саналыг татах зорилгоор 2 сая 460 мянган төгрөг тараасан нь баримтаар нотлогдсон гэх нь бий.

Эдгээр шүүгдэгч гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 3-6 сар баривчлах ял, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 71-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгийн шийтгэл оногдуулах хуулийн заалттай билээ. Харин дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, МАХН-аас нэр дэвшигч Ш.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ нарын зургаан хүнд холбогдуулсан хэргийг хэлэлцжээ. Ингээд шүүгдэгч Ц.Бугасүрэнгийн төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасч, дөрвөн сар дөрвөн хоногийн хугацаатайгаар хорихоор болжээ. Мөн Ш.Хишигсүрэнг төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасч, дөрвөн сар баривчилан хорихоор шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ