Автобусны жолооч нар согтолтын байдалтай үйлчилгээнд гардаг нь тогтоогдлоо
Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарөнгөрсөн онд 593 зам тээврийн осол гаргаснаас дөрвөн хүн нас барж, 391 хүн гэмтжээ. Зөвхөн он гарснаас хойшхи энэ хугацаанд нийтийн тээврийн жолооч нар хүн гэмтээсэн осол 52, эд материалын хохиролтой осол 17 гаргасан байна.
Баянгол дүүргийн замын цагдаагийн тасгаас өчигдөр 06.00 - 08.00 цагийн хооронд Баянгол дүүргийн нутаг Эрчим хүчний гудамжинд том оврын нийтийн тээврийн автобуснуудын жолооч нарыг шалгахад "Мяралзаа" ХХК-ийн "Hyundai Aero city" 540 маркын,22-96 УНП улсын дугаартай автобусны жолооч 0.55 хувь согтолттой, "Тэнүүн Огоо" ХХК-ийн "Hyundai Aero city" 540 маркын 43-79 УНС улсын дугаартай автобусны жолооч 0.30 хувь, "Эрдэм Транс" ХХК-ийн Daewoo маркын 06-72 УНС улсын дугаартай автобусны жолооч 0.23 хувь согтолттой, "Тэнүүн Дэлгэр" ХХК-ийн "Daewoo" маркын 41-12 УНЗ улсын дугаартай автобусны жолооч 0.41 хувийн согтолттой байлаа.
Мөн "Эрдэм Транс" ХХК-ийн Daewoo маркын 05-22 УНЧ улсын дугаартай автобусны жолооч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй хөдөлгөөнд оролцсоныг илрүүлжээ.
Иймд Нийтийн тээврийн газар, Нийтийн тээврийн компаниуд хяналт, шалгалтаа сайжруулж, ажлын хариуцлагаа өндөржүүлж, зөрчил гаргахгүй байх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахгүй бол болохгүй нь ээ.
Иргэд автобусны жолоочийг согтуу юм шиг л давхих юм гэж уурладаг нь аргагүй юм байна. Ганцхан өдрийн гэнэтийн шалгалтаар эдгээр компаниудын жолооч согтуу байсан нь илэрч, автобусаар үйлчлүүлдэг иргэд эд амьд явах баталгаа алга байгааг албаныхан хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ