Украины офицер Крымын цэргийн баазад амиа алдсан нь шуугиан дэгдээв

Украины Зэвсэгт хүчин “Оросын цэрэг Крымын цэр­гийн баазуудыг хяналт­даа авснаас хойш украин офицер амиа алдсан то­хиол­дол анх гарлаа” гэж мэдэгдсэн тухай ВВС мэдээл­сэн байна. Энэ хэрэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Крымын удирд­лагууд уг хойгийг нэгт­гэх баримт бичигт гарын үсэг зурсны дараахан болсон аж.

Крымыг 2014 оны гурав­дугаар сарын 18-наас ОХУ-ын улсын бүрэлдэхүүнд нэгт­гэсэн бөгөөд 2015 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх шил­жилтийн үед эрх зүй, эдийн засаг, санхүүгийн асууд­луудыг нэгтгэх ажлыг хийх юм байна. Крымын нийс­лэл Симферополь хот­ноо ажиллаж байгаа ВВС-гийн сурвалжлагч Бен Браун цэргийн баазаас ав­то­мат буугаар буудсан нь сон­согдсон гэжээ. Тий­мээс Украины засаг захир­гаа цэр­гүүдийг амиа хам­гаа­­ла­хын тулд хариу гал­­лахыг зөв­шөөрсөн гэнэ. Ба­­руу­ны орнууд Крымын хой­гийг ОХУ-д нэгтгэснийг бу­руутгаж, “Их долоо” болон Ев­ро­пын Холбоо ирэх долоо хо­ногт Гааг хотод уулзахаар төлөв­лөж байна.

Болсон явдлыг нүдээр харсан гэрч нар зэвсэглэсэн эрэгтэйчүүд тээврийн хоёр хэрэгслээр Симферополь хо­тын цэргийн баазад очиж, автоматаар галласан хэмээн ВВС-гийн сэтгүүлчид хэл­жээ. Украины засаг захиргаа “Цэргийн бааз доторх цэцэр­лэгийг хамгаалж байсан офи­цер амиа алдаж, өөр нэг офицер шархадсан. Бас нэг харуул төмөр хашлага ну­рахад цохиулан толгой, хөл нь гэмтсэн” гэж мэдэгдсэн. Түүнээс гадна Оросын цэргийн дүрэмт хув­цас өмссөн эрэгтэйчүүд хэсгийн командлагчийг ол­зол­­сон гэнэ. Харин Кры­мын Батлан хамгаалах яам­ны хэвлэлийн төлөөлөгч Владислав Селезнев “Нүүрээ халхалсан зэв­сэгтэй, үл мэ­дэгдэх этгээдүүд уг халд­ла­гыг үйлдсэн” хэмээн Ройтерс агентлагт хэлсэн аж.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ