С.Спилберг Ю.Липницкаяд захидал бичжээ

АНУ-ын нэрт най­руу­лагч Стивен Спилберг Сочи-2014 олим­пийн аварга Юлия Липницкаяд за­хи­дал бичсэн аж­. Спилбергийн най­­­­­­­руулсан “Шинд­ле­­­­рийн бүртгэл” ки­­­­­­­­но­ны хөг­жимд бү­­­­жиг­­­лэсэн уран гул­­­­­­­­­­­­­гаг­чийг киноны улаан пальтотой охи­­­ны дүрд ху­вирч чад­­­сан гэж магт­жээ.

Юлия Лип­ниц­кая­гийн гул­гахыг Спил­бер­гийн гэр бү­лийн­хэн сэтгэл хөд­лөн үз­сэн тухай захи­далд дурьдсан гэнэ. Гэхдээ энэ захид­лыг уран гулгагч охин одоо­­гоор аваагүй бай­гаа бөгөөд зуучилсан хүн нь түүнд хэлсэн байна.
Охин уг захидал өөрт нь их үнэ цэнэтэй гэж “Советский спорт” сонинд ярьжээ.

Липницкаягийн дас­галжуулагч нэрт най­руулагчаас магтаал сон­соно гэдэг олимпийн ал­тан медальтай дүйцэх үнэ­лэлт гэсэн аж. Түүнээс гадна уран гулгагчийн ээж нь Спилберг охиныг нь ки­нондоо тоглуулна гэж бичсэн талаар хэлсэн гэнэ. Гэхдээ энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ