УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн шинэ албан тушаал
Ардчилсан нам Засгийн эрх авснаас хойш хоёр жил орчмын хугацаанд ажилгүй суусан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хөвсгөлд унаж, УИХ-ын гишүүн болж чадаагүй ч намынхаа “буян”-аар ажилтай болжээ.
Тэрбээр тойрогтоо унасан цагаас эхэлж, намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ажил өгөхийг хүсч байсхийгээд Төрийн ордны хоёр давхраар эргэлддэг байсан тэрбээр Боомтын захиргааг удирдах болсон байна. УИХ-аас Боомтын тухай хуулийг шинэчлэн батлах хүрээнд чиг үүрэг нь давхардаж иргэдийг чирэгдүүлэн хүнд суртал гаргаж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналтын газрын давхардсан хяналт шалгалтыг арилгахын тулд Боомтын захиргааг байгуулахаар болсон юм.
Боомтын захиргаа нь дээрээ Хилийн боомтын үндэсний зөвлөлтэй байна. Үндэсний зөвлөлийн даргын албыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга давхар хаших үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Боомтын захиргаанд Ч.Сайханбилэг чиглэл өгч ажиллах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ