О.Гүндэгмаа нөхөртөө дээл урлаж өгчээ
МУГТ олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарын төрсөн өдөр өчигдөр тохиосон бөгөөд тэрбээр 30 нас хүрчээ. Түүний гэргий МУГТО.Гүндэгмаа нөхөртөө зориулж өөрийн гараар урласан дээлээр бэлэг барьсан байна. Гэргийнх нь өөрт нь зориулж оёсон дээл Х.Цагаанбаатарт маш их таалагдсан гэнэ. Мөн төрсөн өдөрт нь зориулж түүнийг дэмжигчид болон ах, дүү найз нөхөд нь халуун баяр хүргэж чин сэтгэлийн үгтэй мэндчилгээ илгээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ