“Энэрэл” төвийн ажилтан хүүхэд зодсон гэх мэдээллийг шалгаж эхэлжээ
ТВ-9 телевизийн “Mongolcomment” нэвтрүүлгээр 2014 оны 03 сарын 19-ний өдрийн 18 цаг 30 минутад “Энэрэл” төвийн багш н.Энхтуяа гэгч нь тус төвийн хүүхдүүдийг зодож байгаа” талаарх мэдээлэл, бичлэг гарсан асуудлыг аймгийн прокуророос шуурхай шалгах үүргийг аймгийн Цагдаагийн газарт өгсөн байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Оюут” багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Сэлэнгэ” амралтын баазын харъяа “Энэрэл” төвийн нийгмийн ажилтан Ц.Энхтуяа 2014 оны 03 сарын 08-ны өдөр тус төвийн сурагч О.Бямбадоржийг “өрөөгөө цэвэрлэсэнгүй” гэсэн шалтгаанаар зодсон гэх гомдол аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд дээрх гомдол, мэдээллийг нэгтгэн шалгах талаар прокурорын даалгавар бичин хяналт тавин ажиллажээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ