Крым дэх Украины тэнгисийн цэргийн флотын штабыг оросууд эзэллээ

Севастополь хот дахь Украины Тэнгисийн цэргийн флотын штабын гадаа орос иргэдийн жагсаал болж сүүлдээ цэргийн штабын байр луу дайран орж барилга дээр ОХУ-ын болон Андреевын туг мандууллаа гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.
Жагсагчдыг штабын байранд нэвтэрсний дараа энд ОХУ-ын Хар тэнгисийн флотын командлагч Александр Витко ирж Украины Тэнгисийн цэргийн командлагч адмирал Сергей Гайдуктай хэлэлцээр хийсэн байна.

15 минут хэртэй яриа хэлэлцээ хийсэн талаараа Витко сэтгүүлчдэд ямар ч тайлбар хйисэнгүй.
Хэсэг хугацааны дараа Украины тэнгисийн цэргийн флотын офицерууд штабын байрнаас гарч явахад хашаа, үүдний орчмыг эзэлсэн оросууд гудам гарган явуулсан байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ