Дуучин О.Баянмөнх: Хулгайн дуугаар тийм ч хол явахгүй шүү, дүү минь!
СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн дуучин Отгойн Баянмөнхийн “Хайрын дуу”, “Анхны болзоо”, “Буурлын нутаг” болон МУГЖ С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, дуучин Б.Чулуунбаатар нартай хамтран дуулсан “Анд нөхдийн дуу” зэрэг олон сайхан бүтээл бий. Энэ дундаас “Анд нөхдийн дуу”, “Адуун тэнгэртэй аав″, “Монгол бvсгvй″, “Сэтгэлийн гэрэл”, “Их аварга”, “Наран доторх наадам”, “Омогшил” зэрэг нь түүний уран бүтээлчийн зиндааг тодорхойлдог хэмээн мэргэжил нэгт нөхөд нь ярьдаг юм билээ.
Одоогоос зургаан жилийн өмнө “Хөх Монголын хүчтэнүүд” нэртэй анхны цомгоо гаргаж, тухайн ондоо “Омогшил” нэртэй анхны тоглолтоо Монгол бөхийн өргөөнд тавьж байсан тэрбээр 2012 онд “Бид мартаагүй” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийсэн удаатай.
Гэтэл авьяаслаг уран бүтээлч маань саяхан өөрийн цахим хуудсаар дамжуулан албан ёсны мэдэгдэл хийж, нэгэн залуу дуучинд хатуухан сануулга өгчээ. “Сайн байцгаана уу,эрхэм хүндэт Монгол ахан дүүс ээ.
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Сүүлийн үед сонин, сонин юм их болж байна аа. Алтан үеийн бурхад болсон хүмүүсийн дууг урьд нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй их дуулдаг байсан бол, одоо амьд сэрүүн байгаа миний хөлс хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, сэтгэл зүрхээ шавхан байж олон түмэндээ зориулан бүтээсэн "Эх орон тайван байна" дууны маань понограм дээр “Universe best songs” гэгч нэвтрүүлгээс гарсан Х.Дэлгэрбаяр гэдэг энэ залуу зөвшөөрөлгүйгээр дуулж бүр уг дууны маань нэрээр нэрлэгдсэн “Эх орон тайван байна” гэсэн кино концерт хийгээд МҮОНТ-ээр цацсан байсныг өчигдөр олж үзлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ