Эртний сонирхолтой мэргэжлүүд
Дэлхий асар их хурдацтайгаар хөгжиж байна гээд төсөөлөөд үз дээ. 20 жилийн өмнө л захиагаар харьцаж, хөдөө байдаг хамаатантайгаа ярихын тулд шуудан явуулдаг байж. Гэтэл 20 жил хүрэхгүй хугацаанд маш олон төрлийн мэргэжлүүд оршин тогтнохоо больжээ. Ингээд хуучны сонирхолтой мэргэжлүүдийг эргэн дурсацгаая.
1. Боулингийн "кегли" өрдөг хүүхдүүд одоо байхгүй болсон.
2. Англид өглөө хүмүүсийг сэрээдэг ажил байсан байна. Одоо бол шаардлагагүй болсон.
3. Мөс зүсэгч. Одоо мөс зөөх шаардлагүй болсон бөгөөд мөсний оронд хөргөлтийн төхөөрөмж ашиглах болсон. Мөс зүсэгч нь маш аюултай мэргэжлийн тоонд ордог байсан бөгөөд олон хүн амиа алджээ.
4. Радар хүн. Өрсөлдөгч талын онгоц ирж буй эсэхийг ийнхүү шалгадаг байсан байна.
5. Харх баригчид. Европ даяар маш олон хүн хархны эсрэг тэмцдэг байжээ. Энэ нь төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилготой байсан байна.
6. Гэрэлтүүлэгч. Цахилгаан гэрэл байхгүй байхад хүмүүс гар аргаар гудамжны гэрэл асаадаг байжээ.
7. Сүү зөөгч. Сүүг саасан даруйд нь яаралтай эзэнд нь хүргэж өгөх ёстой гэнэ.
8. Эрт үед модыг зөөхийн тулд голын ус болон гар аргаар зөөдөг байжээ.
9. Оператор. Олон улсаас дуудлага ирэх үед операторын шаардлага маш ихээр гардаг байсан байна.
10. Хүүр зөөгч. 19-р зууны үед эмч болон оюутнуудад цогцос олох маш хэцүү байдаг байсан учир тусгай хүмүүс энэ тал дээр ажиллаж шөнийн цагаар оршуулсан биеийг гарган авдаг байжээ.
11. Үйлдвэрийн ажилчдын лектор. Үнэн хэрэгтээ энэ ажил нь бараг л багш болтлоо хөгжсөн юм. Үйлдвэрийн удирдлага хүн хөлслөн ажилчиддаа хичээл заалгадаг байсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ