Өдөнбөмбөг спортын тухай

Өдөнбөмбөгийн спорт нь дэлхий дахинд асар хурдацтай хөгжин эдүгээ хүртэл 7дах удаагийнхаа дэлхийн аврага шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан боловч манай оронд шинэ тутам хөгжиө буй сдорт юм. Ерөннхий зарчим нь бөмбөгөнд хөлөөрөө хүрч /дамцуулах, довтлох, давуулах гэх мэт/ эсрэг багаасаа оноо авдаг. Волейболын спорттой тун адил дүрэмтэй гэхдээ гараараа бус хөлөөрөө тоглодог. Өдөнбөмөг нь 10см-ын өндөртэй 4 талст шувууны өдөөр хийсэн 15-18гр орчим жинтэй байдаг. Маш жижиг хэрэглэл/бөмбөг/ ээр тэнцвэрийн эрхтэн хөлөөрөө тоглодог учир тоглогчдын нүдний хараа, орон зайн баримжаа, тэнцвэр, авхаалж самбаа, уян хаиан чанаруудыг шаарддаг. Энэ ч утгаараа тоглогч тамирчдын бие бялдар, оюун сэтгэхүйн дээрхи чанарууд онцгой хөгжүүлдэг болох нь батлагдсан билээ.

Монголын Өдөнбөмбөгийн холбоо

- 2010 оноос идэвхитэй үйл ажиллагаа явуулж 2012 оноос нийслэлийн хэмжээнд 3-4 тэмцээнүүдийг уламжлал болгон амжилттай зохион байгуулсаар ирсэн.

- 2013онд маш олон ажиллагаа явуулсанаас дурдвал

- 2013.04сард БНХАУ шигшээ багийн өндөр зэрэглэлийн тамирчдыг урин авчирч Нийслэлийн 20 сургуулиудад зочлуулан үзүүлэх тоглолт, хамтарсан бэлтгэл хийсэн.

- 2013.08 сард Вьетнам улсын Хо-Ши-Мин хотод зохиогдсон ДАШТэмцээнд анх удаагаа шүүгчээ явуулж ОУ-ын зэрэглэлийн шүүгчтэй болсон.

-2013. 09 сард Олон улсын өдөнбөмбөгийн холбооны /international shuttlecock federation/ албан ёсны гишүүнээр элссэн.

- 2013. 10 сард Улаанбаатар хотноо isf, НБГ-тэй хамтран нийслэлийн 30 гаруй багш нарт өдөнбөмбөгийн заах арга зүй сэдвээр сургамж семинар /3хоног/ зохионбайгуулсан.

- 2013.12 сард Олон улсын Өдөнбөмбөгийн Холбооны Олон Улсын зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтанд /БНХАУshanxi/ 3 багш дасгалжуулагчийг хамруулсан .

- Өдөн бөмбөгийн Дүүргийн, Нийслэлийн чанартай нээлттэй тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн .

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин